Monday, 28 March 2016
БИ- ЕРТӨНЦ
Ялгамжгүй гэрлийн тэcрэлтээр
Яг энэ амьдрал зурагдсан
Жаргал зовлон тэлж эхэлсэн
Зоргоороо туучих зан бас эхэлсэн
Би сүүдэр
Би олонлог
Sunday, 27 March 2016
ХУВАЛЗ
at Tokyo metropolitan art museum
Хөөрхий дөө
Хувалз
Хомхойрч
Худал хэлж
Хүчирхийлж
Хуйвалдаж
Хулгайлж
Хөгийн эх ашгийн төлөө
Өөрийгөө худалдаж
Эдлэж гүйцээгүй ямбандаа шигдэнэ
Friday, 11 March 2016
ГОЛ ДҮР
Төгсгөл шиг эхлэл
Худал шиг үнэн
Зэрэгцэн орших нь
Зэрэгцэн урсах нь
Төгс эмгэнэх
Том шалтгаан
Хүний зохиолын
Гол дүр минь
Худал шиг үнэн
Зэрэгцэн орших нь
Зэрэгцэн урсах нь
Төгс эмгэнэх
Том шалтгаан
Хүний зохиолын
Гол дүр минь
Saturday, 5 March 2016
САЙХАН БА ӨНӨӨ ЦАГ
onto Postmodern Birth of venus
Pinned by Eli Faen
www.pinterest.com
Цаг хугацаа бол эдлэл
Pinned by Eli Faen
www.pinterest.com
Цаг хугацаа бол эдлэл
Шинэ,
Түүний дараах
Өнөө цагийн 8 үзэмж:
1.
Толь
Кофе
Шүршүүр
Ном
2.
Сэлфи
Коллаген
Пластик засал
Сошиал сүлжээ
Сайхныг таашаах хүртэхүй аль эрт балартчихаж
Сайрхах юм биш л дээ, энэ ч
Thursday, 3 March 2016
ХҮНИЙ ҮЙЛДВЭР
Мөрөөддөггүй, итгэдэггүй, хайрладаггүй, хамтардаггүй,
Мэдлэгт дурладаггүй, боловсордоггүй, бүтээдэггүй
Олон төрлийн Монгол хүмүүс
Гадаад барааны шошго наалгаад
Хачин чанаргүй үйлдвэрлэгдэж байна.
Үйлдвэрийн гологдол … хүмүүс
Худал хэлж хуйвалдаж хулгайлж
Хайран Монголоо
Хэмлэж идээд дуусч байна.
Мэдлэгт дурладаггүй, боловсордоггүй, бүтээдэггүй
Олон төрлийн Монгол хүмүүс
Гадаад барааны шошго наалгаад
Хачин чанаргүй үйлдвэрлэгдэж байна.
Үйлдвэрийн гологдол … хүмүүс
Худал хэлж хуйвалдаж хулгайлж
Хайран Монголоо
Хэмлэж идээд дуусч байна.
Subscribe to:
Posts (Atom)