Friday, 28 October 2016

НАДАД ЗОХИДОГ

Шивнээ бодлыг минь тасдах 
Шиврээ бороонд зогсох нь 
Надад зохидог 
Намрын уйтгар шиг хачин их зохидог

Thursday, 27 October 2016

ХООСОН

Хоосныг хараад 
Сайхан гэж бодоод
Салж чадахгүй дурлаад
Бусдад атаархаад
Авч чадахгүй бачуураад
Худал хэлээд
Хулгай хийгээд
Нуух гэж оролдоод
Нүдээ аниад амгаланг хайгаад
Хэн ч мэдээгүй гэж өөртөө итгүүлээд
Алдаж байгаагаа, алсарч байгаагаа мэдэлгүй алхаад
Айдаст өөрийгөө худалдаад
Арай хийж сайхныг олоод
Санаснаараа өмчлөх гэтэл
Угаас хоосон бүхэн сарниж орхив

Дахиад хайх уу?

Wednesday, 26 October 2016

ЧИНИЙ ЦАГ ХУГАЦАА

Чи дутуу юмгүй бүхэл ертөнц
   Дурсамж, мөрөөдөлтэй амьд ертөнц 

Яагаад бусдын сүүдэрт
Ялихгүй хуулбар болно вэ?

Алив бүхэн өөрөө орон зай
Алдаа, оноотой олонлог ертөнц

Хоосон бүхэнд ч эрчим хадгалагдаж 
Жаргал зовлон зэрэгцэн оршиж, 
              тэмцэлдэн тэлдэг

Чиний цаг бусдынхаас өөрөөр урсаж байгаа
Чи давталт биш
Хүнийх биш, өөрийнхөө цаг хугцаанд амьдар!