Monday, 25 December 2017

2*2+2*2= ХАС ЦЭГ

Ёс суртахууны
Ухамсарын
Эрдмийн
Хариуцлагын цэг авлаа 

Оршихуйн 
Ухаарлын 
Ярууслын 
Гэгээрлийн цэг тавилаа 

Тогтмол чанар-БИ-хувьсах хөдөлгөөн

Wednesday, 26 July 2017

ТОМЬЁО

Photo: Tokyo international art fair 2016



Үнэнийг үнэнээр нь байлга,
Битгий худалд 
Худлыг худлаар нь орхи,  
Битгий буд

Sunday, 9 July 2017

БҮТЭЭ


Хэрэгтэйг бүтээ
Хүнд хэрэгтэйг бүтээ
Монгол хүнд хэрэгтэйг бүтээ
Энэ Монголд хэрэгтэйг бүтээ
Ирээдүйн Монголыг бүтээ

Wednesday, 5 July 2017

ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГ


 JEAN DUBUFFET
Cow with a beautiful tail (Сайхан сүүлтэй үнээ),1954, 
Japan, The National Museum of Western Art



Үнэнд юмс хөгжин өрнөхөд
Үнэнч журам хүмүүнээс гэрэлтэхэд
Үнэн, шудрага хоёр амдрахуйг залуурдахад
Үүцээ задлах цаг ирнэ
Цаг ирнэ

Saturday, 17 June 2017

НАДААС ХАМААРАХ ХУДАЛ



Талд татаагүй торыг
Тархиндаа татаж хуваагдсан
Танихгүй хүмүүсийн зохиол
Худал бүхэнд амьдрахгүй
Адал хуурмаг оршихгүй

Sunday, 11 June 2017

ЯГШУУ


Video by Daniel Crooks 
An embroidery of voids



Тогтсон цагт сэрж унтах ёстой
Товлосон цагт ажиллаж амрах ёстой
Тодорхой цагт төрж бас төгсөх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Болзолт цагтаа бороо орох ёстой
Хуваарьт хугацаандаа хавар ирэх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Хожиж болохгүй 
Хоцорч болохгүй
Хэмнэж болохгүй
Үрж болохгүй 
Үхширтэл цаг баримтлах ёстой


Saturday, 10 June 2017

МЭДРЭМЖИЙН ЦУГЛУУЛГА

Title: Walking Thoughts.
Medium: Acrylic on canvas
Size: 18" x 18



Зүгээр л дахин мэдрэх гэж шунаад

Мэдрэмжүүд бие биеэсээ үүсээд 
Өөр цэгт хүрээд л сарниад 
Өөр хоорондоо зөрчилдөөд
Хадгалж үлдээх гэж оролдоод л, оролдоод л

Зүгээр дахин дахин мэдрэх 

Хамгийн энгийн бодолд амьдар

Thursday, 25 May 2017

МОДЕРН

Joan Miró (1893-1983) 
Untitled, 1953 
oil on canvas 200 x 200.7 cm

National Museum of Western Art, Tokyo, Japan




Нов ногоон мододыг
Цэв цэнгэг усаар услаад
Улаан бас цагаан цэцэг
Ургахыг хүлээнэ

Уйд дарагдсан хорвоогийн 
Урлаж чадах ганц модерн 

Tuesday, 16 May 2017

ОЛОН ДҮРТЭЙ НОХОЙ

Нохой- хөдөө нутаг- банхар
Нохой- бага нас- 4 танкчин
Нохой- анд нөхөр- гэмт хэрэг
Нохой- гэр бүл- хөөсөн мөрөөдөл 
Нохой- өтөл нас- үсчний газар

Бага нас, нохой, өтөл нас

Tuesday, 2 May 2017

ХҮЛЭЭХ ШАЛТГААН

Бусдын зовж буй шалтгаан би
Тэдний  цөхрөлд үр тарьж
Гуниглах мододыг услаад 
Хүлээж сууна 

Tuesday, 25 April 2017

ЭНГИЙН БУТАРХАЙ

Аяс бүхэн чамд оньслогдоход 
Энгийнээс энгийн үлд
Юмс бүхэн чамд мөрөө үлдээхэд
Гэгээнээс гэгээн орш
Зүйд тэнцэн хуваагдаж
Хүртвэр бүрт багаас бага бай

Saturday, 4 February 2017

ТАЙВАН

Нүдээ анин гэрлийн зүг хандаад
Буй бүхний аясыг мэдрэх нь
Тайван юм

Тэлэлт, эрчим, би сүүдэр

Тэнцвэр, хувилбар, олонлог сүүдэр 
Тийм тайван,
Тайван орших нь хүч юм

Friday, 20 January 2017

ХУЙЛРАА

Van Gogh - Alive 
Art and science musiem of singapore (2011)


Цаг хугацаа урсаж биш тусгаарлаж
Цацрах долгион хуваагдаж бас нэгдэж 
Эмхгүйд дурлаж 
Цэгцтэй хуйларна 

Wednesday, 18 January 2017

ИЛҮҮ ЭРХТЭН

Хүн бужигнах хонгилд
Тэнхээ мэдэн алхана
Дэмий юм ч бодохоо больж

Буй бүхэн хувирахгүй 
Болзолт цагтаа өрнөөд
Эргэлзэхээ ч байж

Saturday, 14 January 2017

МӨРӨӨДӨХ Л ХЭРЭГТЭЙ

Vincent Van Gogh
Starry night 

Oil on canvas
72.5x92 cm
National Museum of Singapore

Хурууны хээ буусан
Хүрдэт урсгалаас
Хүслийн долгиог харахаар
Хүлээх, хүлээх л хэрэгтэй

Эгэл биеэс задарч 
Эх ертөнц бүтэх хүртэл
Мөрөөдөх, мөрөөдөх хэрэгтэй 
Мөрөөдөх, мөрөөдөх л хэрэгтэй

Friday, 13 January 2017

ДАЛАВЧТНЫ ЗОВЛОН

Art by Colette Miller 
- The Global Angel Wings Project



Торон доторх том зовлонг
Тойрч үзэх тасалбар хямдарч
Далавчаа зүүгээд хүмүүс 
Дараалалд зогсоно

Sunday, 8 January 2017

ТОМ ЖООМ



Хайрцаг дотроо шил шагайгаад
Хачин гунигтай амьдардаг юм
Том жоомноос үхтлээ айдаг
Жижигхэн охин хөрш маань юм
Өөрийгөө л хайрлах аминчирхал нь
Үнэндээ шавжийн урин ханхалга юм

Saturday, 7 January 2017

БООЛЧЛОЛ



Шудрага үнэний өчүүхэн буланд
Худал хуурмаг хоргодож суудаг юм
Хүний төлөөх сайхан сэтгэлээр
Хувиа бодогчид хооллодог юм
Сайны үрээр гэдсээ цатгаад
Санаанаасаа үнэнийг зохиож
Гэгээн сэтгэлт бүхнийг
Гинжлэн эзэрхдэг юм