өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Friday, 6 December 2019
БОДОХ
Derivative
23*32,5", 2010
Courtesy of artist and
Rossi & Rossi NY
Зөрүү бүхнийг ижил болгох биш
Зөвхөн сэтгэлээ хураа
Нэмэн нэмэн хураагдах орчлонд
Дагах, давтахаас өөр зам бий
Saturday, 30 November 2019
ОРГИНАЛ РУУ
Pose Work for Plinths
Bruce McLean, 1971
Харагдац, үнэр, чимээ, яриа, санаа, дурсамж, бодол, эмоц, хуучин, шинэ
Яриа, үнэр, хуучин, дурсамж, харагдац, чимээ, шинэ, бодол, эмоц, санаа
Хучин, чимээ, харагдац, дурсамж, үнэр, шинэ, эмоц, санаа, бодол, яриа
Эмоц, яриа, шинэ, дурсамж, хуучин, чимээ, бодол, харагдац, санаа, үнэр
Дурсамж, үнэр, хуучин, бодол, санаа, яриа, эмоц, шинэ, яриа, харагдац
...
Wednesday, 20 November 2019
[Үг]
Art by Robert Montgomery
http://www.robertmontgomery.org
Сонсох гэсэн чихэнд
Тааруулах үг алга
Хэлэх гэсэн үгийг
Сонсох чих алга
Friday, 15 November 2019
#value
Work No. 88
A sheet of A4 paper crumpled into a ball
1995
A4 paper
Approximately 2 in /5.1 cm diameter
All works Martin Creed
Хууль
Хулхи бараа болсныг
Би ойлгосон
***
Хулхи бараа
Би
**
Хулхи
*
Tuesday, 29 October 2019
ИНЭЭСНИЙГ АСУУ
Хүрсэн болгоноо сүйтгэх
Хүн гэж хөгийн амьтанд
Өөрийгөө устгахаас өөр шид үгүй
Sunday, 20 October 2019
САЙН ДУРЫН ЭХ ОРОН
Season's Greetings
by Banksy
Хувийн зөвтэй
Хувьчлагдсан үнэнтэй
Хүний төртэй
Миний эх орон
Sunday, 29 September 2019
ЗАМ БА ХҮЛЭЭС
On My Way
by Judy Bolef Miller
Миний хүсэл
Чиний хүсэл
Олны хүсэл
Чимээлж чадах нь
Чиний зам
Saturday, 14 September 2019
ДОТОР МИНЬ БАЙЖ
Гэрэлд тэмүүлэх хүсэл харанхуйн тусгал байж
Тэр тусгал үгүй бол би үгүй
Хайрцаг дотор биш
Хайр:цаг дотор минь байж
Monday, 12 August 2019
ОЛСОН НЬ
PENCIL MASK
Rebecca Horn
650 x 520 x 400mm,
Fabric, pencils, metal
Итгэж, Залбирч
Үзэн ядаж, Зүхэж
Гуньж, Биширч
Шунаж, Тэвчиж
Сексдэж
Үрж, Хурааж
Сурч
Бүтээж, Сүйтгэж
Мансуурч, Донтож
Зальдаж, Зусардаж
Үл тоож, орхиж байж
Ганцаардлаас ангижрах гэсэн
Гагц хүсэлтэйгээ мэдэв
Wednesday, 3 July 2019
МЭЛХИЙ БОЛОХ МЭХ
Show me the Monet
Banksy, 2005, Oil on Canvas
Бэлгэнд ирсэн мэлхийг
Бэлзэг болгоод зүүв
Бэл,зэргийг илтгэх хөрөнгө болов
Бие,оюуныг ховстсон шүтээн болов
Би- Мэлхий болж...
Friday, 3 May 2019
ОЛОХ, ОРХИХЫН ОРЧИЛД
MONGOLIA (Campaign of Genghis Khan), 1937
Nicholas Roerich ( Николай Константинович Рёрих)
Хэрэггүйг цуглуулсаар
Хэрэгтэйгээ олж чадахаа байв
Амтны сайханд шунасаар
Гэрийн цайны амтаа санахаа байв
Цэцэрхэл, шагнал, хэлбэрдэлтийг цуглуулсаар
Шударга эрдмийг олж чадахаа байв
Ихээс ихийг хайсаар
Үнэтэй бүхнээ олохоо байв
Friday, 26 April 2019
NO CHAOS DAMN IT
Number 23
Jackson Pollock, 1948
Цагаан дээр
Цагааныг зурах гэж
Хард өөрийгөө дүрэх хэрэг юун
Чамгүйгээр алив бүхэн
Эмхлүүн ч байж мэднэ
Thursday, 18 April 2019
НӨХЦӨЛТ ЭХ ОРОН
TIMELESS
Fernando Calhau, 1996
Болох бүхэн нисээд
Болохгүй гогцоороод үлддэг
Болохгүй бүхний тунамалд эх орон л үлддэг
Monday, 15 April 2019
ЧИ, ИДЭЖ Л ЧАДНА
Gerard David
The flaying of the corrupt judge sisamnes (1498)
Идэж л чадна
Хомхойрч, шунаж
Идэж чадна
Уул, овоог ч
Улс гүрнийг
Идэж чадна
Хүн зоныг нь
Хүн чанартай нь
Хууль цаазтай нь
Идэж чадна
Хүнээс төрсөн аймшиг
Чи,идэж л чадна
Saturday, 23 March 2019
НУУВЧ БА ...
Үнэнийг худалдах гэсэн
Багт наадам дунд
Өөрийгөө гээчихгүй гээд
Үгсийн дунд нуулаа
Tuesday, 19 February 2019
ТЭР ҮЕД
Still life with samovar
Kuzma Petrov-Vodkin, 1920
Шаар нь аягандаа тунасан
Шим нь олныг тэтгэсэн
Шар цайны хувьтай
Санаа амар суудагсан
Tuesday, 5 February 2019
ҮНЭНИЙ ҮР
Little Buddha
the author is Dashi Namdakov
"Жа" гэж хэлэх дуртай
Жаахан бурхадтай амьдардаг
Тэдний өмнө хүн байх гэж
(Түмний өмнө төр байх гэж)
Түмэн жил үнэн оршино
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)