өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Saturday, 29 February 2020
ӨЧИГДРИЙН ХҮН
A Modernist Lunchbreak with Clemens Ascher
Бүх зүйл их хурдан өнгөрсөн
Би хуучиндаа үлдсэн
100 жилийн өмнө,
Тэндээс өнөөдөрт санаа зовсон
Бусдын төсөөлөшгүйг
Буй биедээ оршоосон ч
Сайхнаас хэтэрхий хол явчихсан
Өчигдрийн хүн
Tuesday, 25 February 2020
ҮНЭН "БИ"
Ховд аймгийн Yенч, Алтай сумын зааг нутагт орших Ямаан усны хадны зургийг ашиглав.
Үнэн бай
Үнэнийг хэл
Үнэнийг бүтээ
Үнэн доторх өөрийн төрхийг хар
ӨВӨР ТӨРХ МИНЬ
Эрхэм нөхөр Баатарын Булганбаярын уран зурагласан уулсын гэрэл зургийг ашиглав.
Үлгэрээ сонсохгүй
Дуугаа дуулахгүй
Их л хол явчхаж
Өөрийн минь төрх баларчхаж
Wednesday, 12 February 2020
ҮНЭМШИЛ
Thomas Hart Benton, City Activities with Subway, from America Today (1930-31)
Үнэмшихийн аргагүйг хийдэгт чинь
Үнэмшимгүй
Үнэмшихгүйг хичээж
Үнэмшилгүй мэт царайлж л амьд явна
Sunday, 9 February 2020
ШИЛНИЙ НААДАХ ХҮСЭЛ
Rhythm 0/ Seven Easy Pieces (1974)
Artist: Marina Abramović
Уухыг, тэгээд уухгүй байхыг
Үр суулгахыг, тэгээд үндсээр нь суга татахыг
Бүтээхийг, тэгээд эвдэн сүйтгэхийг
Хүн байхыг, тэгээд хүн биш байхыг хүсдэг юм
Monday, 3 February 2020
БЯЦХАН ЧӨЛӨӨ
Marina Abramović e Ulay, 2010
Бүгдэд зориулах бяцхан чөлөөг
Амьдрал гэдэг
Бусдаас авсан тэр чөлөө бол
Чи
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)