Friday, 23 December 2022

2022 оны бэлэг - ӨӨРИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ

Арван жил блог бичиж 200 гаруй пост оруулжээ. Заримыг нь ч олон хүн уншиж, хэсэг нь тэгэс гээд л үлдсэн байна. Энд тэнд нийтэлье, уншъя, хэвлүүлье гэж явсангүй ээ. Тэр ч зорилго минь биш байлаа. Хүний тухай, хүн байх тухай, үнэний тухай, оршихуйн тухай 10 жил бичсэн болохоор энэ блогийн тухай нэг ярьж, тэмдэглэж үлдээе гэж бодсон юм. Энэ учрын дор ӨӨРИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ буюу http://baavgait.blogspot.com блогийн тухай номыг эмхэтгэн танд өргөв.

                          Б.М

Monday, 21 November 2022

Итгэж үл болох хүн


 "Is man merely a mistake of God's? Or God merely a mistake of man's?"-Friedrich Nietzsche

Шударга гэдгийн тоть шиг давтах ч Шуналдаа дарлуулаад өөрийгөө хороох Хүн гэдэг ердөө л нэг алдаа

Tuesday, 15 November 2022

Зохиомол хүн


 Corrupted man, by Medi Belortaja, 2009

Авдаг, өгдөг хүмүүс Авлигын тухай ярьж чаддаггүй Авсанд орох хүртлээ Зохиомол үнэнтэй амьдардаг

Wednesday, 9 November 2022

Гажуу орон

 

Albert Camus The Myth of Sisyphus /Illustration, by Vedran Stimac

Нарийн төлөвлөлт, гайхалтай зохион байгуулалтын дүнд ЭНГИЙН бүрддэг. Б.М


Үзэл нь бодлоосоо

Үг нь үйлдлээсээ зөрж

Үнэн, сайхан бүхэн 

Үгүй болж балартсан 

Ямар гээчийн гажуу орон вэ?

Saturday, 29 October 2022

Mess

The Mountains of Garbage, Valentin Winkelmann


Бүтээсэн бичвэрт

Би минь зохихгүй болж

Чухалыг цуглуулсаар

Хэрэггүйн овоолго босгож

Friday, 14 October 2022

Манай үеийн үелэх систем

Ашигтай, ашиггүй
Мөнгөтэй, мөнгөгүй
Нутгийнх, мэдлэг чадвар хамаагүй
Манай талынх, айлын фракцынх
Манай намынх, дайсных
Даргын зөв, улныхан
Аялдан дагагч - амьгүй албат
Авлигач

Friday, 30 September 2022

Есенингүй

Есенин бидний дунд амьдахгүй байсан

Ер бусын бүгчим, салхивчаа нээсэн ч бүтмээр

Хугацаа нь дуусаад, үнэр ормоор хайран дунд

Хүн болгон руу инээж амьдарна гэдэг там бус уу


Маний бага нас

Далан дээр суугаад баахан инээлдэнэ Картын талханд алалцана Бөөнөөрөө “Санана даа” дуулаад Байрны турникийг хашраана Дээвэр дээр бүжгээ давтана Дээрэмдүүлэхгүй гээд хамаг юмаа л нууна Подвалд шаолины кино үзнэ Хятад хүүхний зургаар ханаа чимнэ Ах нар автобусны буудал дээр зодолдоно Орцонд гитар тоглож хоолой салгана Гэрт зах л иднэ Гэрийнхэн урагшаа хойшоо хөвөрнө
 

Sunday, 18 September 2022

ОГТ-ОР-ҮГҮЙ

Painting To Hammer A Nail,

 Yoko Ono, 1966


1.

Ор үлдэх нь 

Хадаасны хэрэг ч

Алхны шунал

Тогтоох гэсэн тавны зовлон

2.

Зовлон, шунал, хэрэг гурав

Хорвоог илээсэн мөр болно

Ор, мөр, одон цогцыг багтаасаар

Огт-ор-үгүй болно

Wednesday, 31 August 2022

ЭХ ХЭЛ

 

Уйлах Унах, босох, Сэтгэх, дурлах Ижийгээ хайрлах Мөөмөө амлах Өтгөсөө үдэх Үрээ өлгийдөх Эх хэл

Wednesday, 27 July 2022

ХҮН ГЭГЧ ТАХАЛ

 

Таван мөхөл өнгөрөөгөөд 

Тайвширч амс хийх зуур 

Хүн гэгч тахал 

Хүсэл, шуналын боол

Маргаашийн тухай бодолгүй

Мөхөлд дахин дуудна.

Sunday, 17 July 2022

ХОТ

Хүүхэд насны дурсамжаараа

Хүүгээ дагуулаад алхдаг

Хот гэдэг өнгөрсөнд бас маргаашид оршдог

Wednesday, 6 July 2022

СОНГОЛТ


 Choice, Paula Klein, 2017

 

Ухамсар, оюун хоёроос сонголт хийсэн

Ухаанд бүхнийг найдаж орхисон нь

Хүн төрөлхтнийг мөхөл рүү хөтөлсөн

Sunday, 19 June 2022

ХҮН ҮГҮЙ БОЛСОН

 

no face Man Painting

Cristian Armenta, Mexico

Acrylic on Canvas

Size:80Wx100Hx4D cm



Хөг алдарч сайханд хорогдох зайгүй болсон

Хүсэл мөрөөдлийг таних цаггүй болсон 

Хүн хүнээ хайрлах завгүй болсон 

Хүн үгүй болсон

Monday, 13 June 2022

БИДНИЙХ БИШ

Салхи бүжиж Өөртэйгөө таталцаад Сая сая жилийг мөстөж мөхөж өнгөрөөсөн Тэмцэж хувьсаж төрхөжсөн Тийм, сайхан Дэлхий Биднийх биш

Monday, 23 May 2022

ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ


 Зураач Ч.Энхээ


Аугаа суутнуудын анх түшсэн

Арвин эрдэм оргилсон

Алтан навчис зөөлөн хаялсан

Их сургуулийн гудамжаар алхалж явна

Нарны цаг

Цаг уурын хэмжүүр

Номын сан, сүрлэг баганууд

Миний мэдэх оюутан нас…..


Monday, 16 May 2022

ЦАГ ХУГАЦАА УЛИРДАГГҮЙ

 At 10th khoroolol
 Photo by B.Tsogtsaihan



Тэр цаг хугацаа улираагүй, оршин байгаа 

Тэнд бүх зүйл өнгөрөөгүй, өрнөж л байгаа

Түмний дунд чи явж л байгаа, тэр хэвээрээ