Thursday, 11 September 2025

Nowness and Nowless

Зүрхний цохилтоор асгарах мөрт

Нүдний торлогт үлдэх гэрэл

Агшинг амжиж тэвэрсэн ухамсар

Агшин үгүй хоосон чанар

 

ТАТАХ ХҮЧ БА ЭНЭРЭХ СЭТГЭЛ

Танхим дүүрэн бүгчим агаарт,

Торгоож хаасан цонхыг нээ

Амьдрал дүүрэн зовлон дунд 

Алив олон минь энэрэл хайраа битгий гээгээрэй

ЖАМ

Навчис намартаа унах нь нартын жам

Үйлээс үр боловсрох нь үнэнээс буцдаггүйн жам

Сайнаас сайхан ургах нь салшгүй жам

Муу сэтгэлээс зовлон төрөх нь зайлшгүй жам

Өөрчлөгдөх нь оршихуйн жам

Гэгээн сэтгэлээр амьдрах нь хүмүүн орчлонгийн жам ажээ

 

Thursday, 4 September 2025

ЭХЛЭЛ ҮГҮЙГЭЭС


Өчигдрийн үрээр

Өнөөдөр ургасан ажээ


Өнөөдрийн манангаас

Маргааш боловсрох ажээ

-+-=+

Тэд 

Орчин үеийг үзэн ядна

Уламжлалаа үзэн ядна

Гэхдээ тэд хөгжинө


Бид 

Орчин үеийг мэдэхгүй

Уламжлалаа бас мэдэхгүй

Тэгээд бид ялзарна