Wednesday, 29 October 2025

ЦАГ


Цаг хугацаа түрүүлдэггүй, хоцордоггүй

Яг л янзаараа урсаж байдаг

Харин бид —

Мартаж, төөрч, зөрж өнгөрдөг

ДӨРВӨН ӨНГӨ


Ягаан — сэрэхүйн гэгээ.

Ногоон — оршихуйн дуун

Шаргал — уналын гуниг

Хөх — нам гүмийн гэрэл


ТҮНЭРИЙН ГЭРЭЛ

Түнэр харанхуйд гэрэл амьсгалж байдаг

Хамгийн гүн шөнөд өглөө төрж байдаг

Гэмшлийн сэтгэлд ухаарал асдаг

Муугаас буцах хүслээр сайныг бүтээдэг

ЦАС, ХИШИГ ХОЁР


Шинэхэн цаснаар ....,

Сайхан хүмүүнд муу үг хэлчихсэн бол яана

Сайн буянтанд муу сэтгэл төрүүлчихсэн бол яана

Шим үгүй үйлийг үйлдсээр одвол яана

Шинэ цаснаар ийн бодлоо


ЭНГИЙН


Энгийн цайны үнэрээр

Өглөөг угтах сайхан.

Эгэлхэн нэгэн инээмсэглэлд

Хутагт үнэн оршино


ХҮН


Хүн

Хүмүүжил

Мэдлэг

Зүтгэл

Итгэл

Бишрэл

Ёс зүй

Үнэт зүйл

=

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Хүн

УР-ӨВ-ЕРТӨНЦ

Гарын ураар хэлбэр бүтнэ,

Сэтгэлийн ураар утга төрнө.

Гэгээрлийн ураар үнэн гийнэ,

Оршихуйн ураар амгалан бүрдэнэ.


Оршихуйн өвөөр амгалан бүрдэнэ.

Гэгээрлийн  өвөөр үнэн гийнэ,

Сэтгэлийн өвөөр утга төрнө.

Гарын өвөөр хэлбэр бүтнэ


УХААРЛЫН ДӨРВӨН ҮҮД

Үрэн дотор үйл нь буй,

Ухамсар дотор үнэн нь буй,

Зөв сэтгэл дотор ариун нь буй,

Одоо дотор мөнх нь буй.


НАМАР




Намар болохыг

Навчис шарлахыг

Хагдрахыг 

Навчис хөглөрөх уйг

Салхийг бас хүлээнэ

Тэгээд 

Тэр намар алтраад үлдэнэ

ЖАМ

Зовох өдөр байхад,

Жаргах өдөр ирдэг дээ.

Амьсгал бүрт гэрэл урсаж,

Амьд явахуй өөрөө гайхамшиг ажээ.

ГАЙХАМШИГ


Ид шид бус энэрэх сэтгэл 

Энд, одоод амьдарч буй нь 

Гайхамшиг ажээ

ОДОХУЙ, ИРЭХҮЙ, БИ

Одох, ирэхийн дундах тулах цэг 

Оноо, алдааны дундах гэрэл 

"БИ", "би"-ийн дундах үнэн 

Бусдын харцанд тодрох хариулт

ОРШИХУЙ


Урсаад, 

Төөрөгдөл үнэмшил болж 

Урсаад, уусаад л... 

Угт нь үнэнээс үл буцахуй л тунарна