Monday, 16 March 2026

ХАЙР:ЦАГ ДОТОР МИНЬ

Үйл бүхэн оюунд хадгалагдана
Орчлон дотроос минь л ургана
Оршихуй гэдэг бусдад туслах ажээ
Өөрийн сэтгэлийг огоот хураагаарай

 

ЦАГ ХУГАЦААГ


 

Цэг — эхлэнэ, төгсөнө
Хязгаар — тэлнэ, нурна, хумигдана
Хэмжээс — шилжинэ
Хүн — өөрчлөгдөнө, сөхөрнө
Ёс — хувьсана
Эрх чөлөө — соригдоно
ҮНЭН л давна,
цаг хугацааг-


Юу хийнэ тэнцэх хариу ирнэ

Буй бүхний уг сэтгэлээс төрнө
Зовохын учир дотор л буй

ӨВИЙН ДОТОР


Хуучны үгс салхинд оршино,
Хуурын эгшиг мэт сэтгэлд амьдарна.
Өвгөдийн ухаан надаар урсаж,
Өв болон өнөө цаг бүтнэ.

 

АМГАЛАН


Сэтгэл бол хөрс,
Бодол бол үр,
Үйл нь жимс —
Амар амгалан гадна үгүй,
Сэтгэл, бодол, үйлийн дотор оршино.