өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Thursday, 18 April 2019
НӨХЦӨЛТ ЭХ ОРОН
TIMELESS
Fernando Calhau, 1996
Болох бүхэн нисээд
Болохгүй гогцоороод үлддэг
Болохгүй бүхний тунамалд эх орон л үлддэг
Monday, 15 April 2019
ЧИ, ИДЭЖ Л ЧАДНА
Gerard David
The flaying of the corrupt judge sisamnes (1498)
Идэж л чадна
Хомхойрч, шунаж
Идэж чадна
Уул, овоог ч
Улс гүрнийг
Идэж чадна
Хүн зоныг нь
Хүн чанартай нь
Хууль цаазтай нь
Идэж чадна
Хүнээс төрсөн аймшиг
Чи,идэж л чадна
Saturday, 23 March 2019
НУУВЧ БА ...
Үнэнийг худалдах гэсэн
Багт наадам дунд
Өөрийгөө гээчихгүй гээд
Үгсийн дунд нуулаа
Tuesday, 19 February 2019
ТЭР ҮЕД
Still life with samovar
Kuzma Petrov-Vodkin, 1920
Шаар нь аягандаа тунасан
Шим нь олныг тэтгэсэн
Шар цайны хувьтай
Санаа амар суудагсан
Tuesday, 5 February 2019
ҮНЭНИЙ ҮР
Little Buddha
the author is Dashi Namdakov
"Жа" гэж хэлэх дуртай
Жаахан бурхадтай амьдардаг
Тэдний өмнө хүн байх гэж
(Түмний өмнө төр байх гэж)
Түмэн жил үнэн оршино
Monday, 22 October 2018
ХОЁР НУТАГТАН
Artist David Irvine
Image via The Gnarled Branch/Facebook
Тэндхийнх ч биш, эндхийнх ч биш
Тэднийг ч олоогүй, өөрийгөө ч таниагүй
Тэнэсээр, тэнэсээр, түүний хойдох тэнэсээр
Тэнд ч үгүй, энд ч үгүй
Ор үгүй болно
Thursday, 4 October 2018
ЗӨНЧ ХЭРЭЭ
CROWS LINE 3
by Elizabeth Mukerji
Шон дээр суусан хэрээ орилохоос өөрийг мэдэхгүй
Солиотой хүмүүс түүнийг зөнч гэж итгэдэг
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)