Tuesday, 15 November 2022

Зохиомол хүн


 Corrupted man, by Medi Belortaja, 2009

Авдаг, өгдөг хүмүүс Авлигын тухай ярьж чаддаггүй Авсанд орох хүртлээ Зохиомол үнэнтэй амьдардаг

Wednesday, 9 November 2022

Гажуу орон

 

Albert Camus The Myth of Sisyphus /Illustration, by Vedran Stimac

Нарийн төлөвлөлт, гайхалтай зохион байгуулалтын дүнд ЭНГИЙН бүрддэг. Б.М


Үзэл нь бодлоосоо

Үг нь үйлдлээсээ зөрж

Үнэн, сайхан бүхэн 

Үгүй болж балартсан 

Ямар гээчийн гажуу орон вэ?

Saturday, 29 October 2022

Mess

The Mountains of Garbage, Valentin Winkelmann


Бүтээсэн бичвэрт

Би минь зохихгүй болж

Чухалыг цуглуулсаар

Хэрэггүйн овоолго босгож

Friday, 14 October 2022

Манай үеийн үелэх систем

Ашигтай, ашиггүй
Мөнгөтэй, мөнгөгүй
Нутгийнх, мэдлэг чадвар хамаагүй
Манай талынх, айлын фракцынх
Манай намынх, дайсных
Даргын зөв, улныхан
Аялдан дагагч - амьгүй албат
Авлигач

Friday, 30 September 2022

Есенингүй

Есенин бидний дунд амьдахгүй байсан

Ер бусын бүгчим, салхивчаа нээсэн ч бүтмээр

Хугацаа нь дуусаад, үнэр ормоор хайран дунд

Хүн болгон руу инээж амьдарна гэдэг там бус уу


Маний бага нас

Далан дээр суугаад баахан инээлдэнэ Картын талханд алалцана Бөөнөөрөө “Санана даа” дуулаад Байрны турникийг хашраана Дээвэр дээр бүжгээ давтана Дээрэмдүүлэхгүй гээд хамаг юмаа л нууна Подвалд шаолины кино үзнэ Хятад хүүхний зургаар ханаа чимнэ Ах нар автобусны буудал дээр зодолдоно Орцонд гитар тоглож хоолой салгана Гэрт зах л иднэ Гэрийнхэн урагшаа хойшоо хөвөрнө
 

Sunday, 18 September 2022

ОГТ-ОР-ҮГҮЙ

Painting To Hammer A Nail,

 Yoko Ono, 1966


1.

Ор үлдэх нь 

Хадаасны хэрэг ч

Алхны шунал

Тогтоох гэсэн тавны зовлон

2.

Зовлон, шунал, хэрэг гурав

Хорвоог илээсэн мөр болно

Ор, мөр, одон цогцыг багтаасаар

Огт-ор-үгүй болно