Wednesday, 26 July 2017

ТОМЬЁО

Photo: Tokyo international art fair 2016



Үнэнийг үнэнээр нь байлга,
Битгий худалд 
Худлыг худлаар нь орхи,  
Битгий буд

Sunday, 9 July 2017

БҮТЭЭ


Хэрэгтэйг бүтээ
Хүнд хэрэгтэйг бүтээ
Монгол хүнд хэрэгтэйг бүтээ
Энэ Монголд хэрэгтэйг бүтээ
Ирээдүйн Монголыг бүтээ

Wednesday, 5 July 2017

ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГ


 JEAN DUBUFFET
Cow with a beautiful tail (Сайхан сүүлтэй үнээ),1954, 
Japan, The National Museum of Western Art



Үнэнд юмс хөгжин өрнөхөд
Үнэнч журам хүмүүнээс гэрэлтэхэд
Үнэн, шудрага хоёр амдрахуйг залуурдахад
Үүцээ задлах цаг ирнэ
Цаг ирнэ

Saturday, 17 June 2017

НАДААС ХАМААРАХ ХУДАЛ



Талд татаагүй торыг
Тархиндаа татаж хуваагдсан
Танихгүй хүмүүсийн зохиол
Худал бүхэнд амьдрахгүй
Адал хуурмаг оршихгүй

Sunday, 11 June 2017

ЯГШУУ


Video by Daniel Crooks 
An embroidery of voids



Тогтсон цагт сэрж унтах ёстой
Товлосон цагт ажиллаж амрах ёстой
Тодорхой цагт төрж бас төгсөх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Болзолт цагтаа бороо орох ёстой
Хуваарьт хугацаандаа хавар ирэх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Хожиж болохгүй 
Хоцорч болохгүй
Хэмнэж болохгүй
Үрж болохгүй 
Үхширтэл цаг баримтлах ёстой


Saturday, 10 June 2017

МЭДРЭМЖИЙН ЦУГЛУУЛГА

Title: Walking Thoughts.
Medium: Acrylic on canvas
Size: 18" x 18



Зүгээр л дахин мэдрэх гэж шунаад

Мэдрэмжүүд бие биеэсээ үүсээд 
Өөр цэгт хүрээд л сарниад 
Өөр хоорондоо зөрчилдөөд
Хадгалж үлдээх гэж оролдоод л, оролдоод л

Зүгээр дахин дахин мэдрэх 

Хамгийн энгийн бодолд амьдар

Thursday, 25 May 2017

МОДЕРН

Joan Miró (1893-1983) 
Untitled, 1953 
oil on canvas 200 x 200.7 cm

National Museum of Western Art, Tokyo, Japan




Нов ногоон мододыг
Цэв цэнгэг усаар услаад
Улаан бас цагаан цэцэг
Ургахыг хүлээнэ

Уйд дарагдсан хорвоогийн 
Урлаж чадах ганц модерн