өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Saturday, 23 March 2019
НУУВЧ БА ...
Үнэнийг худалдах гэсэн
Багт наадам дунд
Өөрийгөө гээчихгүй гээд
Үгсийн дунд нуулаа
Tuesday, 19 February 2019
ТЭР ҮЕД
Still life with samovar
Kuzma Petrov-Vodkin, 1920
Шаар нь аягандаа тунасан
Шим нь олныг тэтгэсэн
Шар цайны хувьтай
Санаа амар суудагсан
Tuesday, 5 February 2019
ҮНЭНИЙ ҮР
Little Buddha
the author is Dashi Namdakov
"Жа" гэж хэлэх дуртай
Жаахан бурхадтай амьдардаг
Тэдний өмнө хүн байх гэж
(Түмний өмнө төр байх гэж)
Түмэн жил үнэн оршино
Monday, 22 October 2018
ХОЁР НУТАГТАН
Artist David Irvine
Image via The Gnarled Branch/Facebook
Тэндхийнх ч биш, эндхийнх ч биш
Тэднийг ч олоогүй, өөрийгөө ч таниагүй
Тэнэсээр, тэнэсээр, түүний хойдох тэнэсээр
Тэнд ч үгүй, энд ч үгүй
Ор үгүй болно
Thursday, 4 October 2018
ЗӨНЧ ХЭРЭЭ
CROWS LINE 3
by Elizabeth Mukerji
Шон дээр суусан хэрээ орилохоос өөрийг мэдэхгүй
Солиотой хүмүүс түүнийг зөнч гэж итгэдэг
Friday, 28 September 2018
PIERROT
BONJOUR, PIERROT!
Ethel Wright, 1893
Амжилт хүсэх болгондоо
Чи азыг минь хулгайлж
Итгэлийг минь авах болгондоо
Чи боломжийг минь булаасан
Friday, 24 August 2018
ОРХИХЫН ЦААНА
Photo by Baavgai
Буй бүхэн алсран одно
Цаг хугацаа
Хүсэл
Бие минь хүртэл орхино
Хүлээс бүхэн алдуурч орхино
Шарласан номын хуудсанд
Шад шүлэг л үлдэнэ
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)