Thursday, 27 July 2023
ӨӨРӨӨ БҮТСЭН ОРЧЛОН
Их тэсрэлт
Энергийн тойрог
Сүүн замын орчил
Нарны систем
Гараг, солирын мөргөлдөөн
Хүчилтөрөгчит орон
Ахдагч амь
Хувьсал
…
Чамд хүрэх яагаа ч үгүй байна
АМЬСГАЛ АВААД ГАРГАХ ЗУУР
Буй бүхний шалтгааныг огоорч
Бидний асуудал бусдынхаас өөр гэж сэтгэнэ
Галзуу юм шиг тийчилж
Гай бүхнийг туучин амьдарна
Би
Их, багын
Баян, ядуугийн
Ухаантан, тэнэгийн хэмжүүр биш
Бид
Зүгээр л давталт
Зүйтэй бүхнийг дахин суръя
Бидний асуудал бусдынхаас өөр гэж сэтгэнэ
Галзуу юм шиг тийчилж
Гай бүхнийг туучин амьдарна
Би
Их, багын
Баян, ядуугийн
Ухаантан, тэнэгийн хэмжүүр биш
Бид
Зүгээр л давталт
Зүйтэй бүхнийг дахин суръя
24.07 Станбул
Wednesday, 5 July 2023
НӨХӨР
Хаана ч оршсон
Хамт гэх утга
Дурсамж, мэдрэмжийн садан
Дуурьсал зохирох эгшиг
Орчихуй цаг дор
Өөрөө нийцэх бодол
Sunday, 25 June 2023
ГЭЭГДЭХ ЭГШИГ
Амьдралын олон залгавар дунд
Анзаарагдахгүй болж балархайтах
Чухлын энэ орчлонд
Гийгүүлэгч болж бусдыг бүтээсэн
Гээгдэх эгшиг байжээ би
Friday, 23 June 2023
Saturday, 17 June 2023
Saturday, 29 April 2023
Хайр
Чимээгүй
Нөхцөлгүй, Чимээгүй
Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй
Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй
Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй
Мэдэрсэн, Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй
Найдсан, Мэдэрсэн, Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй
Байдаг
Хайр
Subscribe to:
Posts (Atom)