Monday, 18 August 2014

МАРТАГДСАН МӨРТ 3: ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ ...

Хожмоо нэг бодоход
Халаглахгүйг л хичээх
Хорвоогийн учрыг таних тусам
Харамсах, халаглах нь их 

Урдын явдлаа дурсан суухад
Учрал, хагцал их л байх
Ухаантай хүний хэлснийг огоорч
Увайгүй аашилсан нь их

Аархаж явсан залуу насанд
Ах захгүй оргиж
Ааг нь дарагдаж шалчийх цагт
Алдаа байсныг ухааравч хожимдох

Хожмоо нэг бодоход ...


Monday, 4 August 2014

АЙХ ЮМНЫ ТУХАЙ


Одонд ойрхон
Бурханд ойрхон
Учирт ойрхон
Үнэнд ойрхон бай

Зөрчлөөс бүү ай
Айх юмтай бай