Monday, 18 August 2014

МАРТАГДСАН МӨРТ 3: ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ ...

Хожмоо нэг бодоход
Халаглахгүйг л хичээх
Хорвоогийн учрыг таних тусам
Харамсах, халаглах нь их 

Урдын явдлаа дурсан суухад
Учрал, хагцал их л байх
Ухаантай хүний хэлснийг огоорч
Увайгүй аашилсан нь их

Аархаж явсан залуу насанд
Ах захгүй оргиж
Ааг нь дарагдаж шалчийх цагт
Алдаа байсныг ухааравч хожимдох

Хожмоо нэг бодоход ...


No comments:

Post a Comment