Friday, 30 August 2024

ХАЙР:[ЦАГ] ДОТОР

Хайрцаг дотроо суулгүй дэндүү удсан мэт
Хамаг юм хэлбэр дүрсээ алдчихсан мэт
Харанхуйн тухай мартаад хэтэрхий удсан мэт
Хаа хаанаас ч гэрлийг хайгаад эс олов
Өөдгүй муу бодол түм түгээд нүд, сэтгэлийг чөдөрлөв
Үзэх сонсохуйн орчилд эрхэм суртахуунаа гээж орхив
Үүрдийн гэх бүхэн хоосон байсныг сая л ойлгов
Өөрөө өөртөө л гэрэл болох замыг олов

ДӨЧ ДЭХ НАМАР

Ухаарал
Уучлал
Энэрэл
Нигүүлсэл
Итгэл 
Хайр
Аз жаргалын
Алтан навчис бударна 

ТА МИНИЙ ТАЛ БИЛЭЭ

Танил нөхөд, садан минь Та нарт миний тал бий Тайван, гэгээн сэтгэлээр шүтэлцэж Таны надад байгаа талыг өнгөлөхийг хүснэ