өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Thursday, 18 June 2026
Цэцэг
Үр
Хөрс
Нар
Бороо
Цаг хугацаа
Тэвчээр
Хайр
Зөв үйл
Нөхцөл
УГИЙН ГЭРЭЛ
Уур, шунал, мунхаг гэх нь
Үүл мэт хуралдавч сарнина
Ухамсар, энэрэл, ухаан гэх
Угийн гэрэл тодрон гийнэ
МИНИЙ ЗОВЛОН
Мөнх ногоон гэгдэх модод
Мөн чанартаа — хагдарч, ургах
Мөнх бусыг мэдсээр байж эргэлзэх нь
Миний л зовлон шүү дээ
ХООСОН
Танд туссан тусгал би биш
Таашааж амтлах зүүд мэт хоосон
Тэнд харагдах зэрэглээ адил
Таних “би” ч эндүү хоосон
АРИУН
Сэтгэл
хоргүй
тунгалаг
Бодол
ялгалгүй
зөрчилгүй
Үйл
зөөлөн
өлзийтэй
Үйлч
барилтгүй
АРИУН
БОДОЛ
Үг — бодлын дүр,
Үйл — бодлын хөдөлгөөн.
Өнөөдөр —
өчигдрийн бодол
НЭГЭН ГЭРЭЛ
Ойр ч биш, хол ч биш,
Оршихуйн төвд амгалан болтугай
Миний, чиний ялгаа үгүй,
Бүгдийн сэтгэл энэрлээр бялхах болтугай
ТӨГӨЛДРИЙН ЧИМЭГ
Мэдлэгийг хичээл чимнэ
Чадварыг тус чимнэ
Ухааныг хүнлэг чимнэ
Сэтгэлийг энэрэл чимнэ
ҮГИЙН САЙН
Үгээ зориуж муулах бүрийн
Үрийг олон дэлгэрнэ би
Үзлийн муугаас салаад
Үгийн сайн болж танд хүрнэ
АЧ ХАРИУЛАХЫН МӨР
Урд цагт би төрж байж
Тэтгэж намайг ачилсан нөхөр та бүхэн хаана байна вэ?
Тэргүүлэшгүй олон цагт би амьдарч байж
Дайсан болж учирсан бүхэн та хаана явна вэ?
Тэнхээ муут би харж үл чадахаас биш
Тэд маань өнөө ч амьдарч -
Тэтгэн ачилж
Үнэнийг ухааруулсаар ...
Тиймээс,
Учрах улирах бүхнийг
Ялгалгүй хайрлан
Ачийг хариулья
ЦАГ ХААШАА Ч УРСАЖ БОЛНО
Хойшоо, Урагшаа, Хөндлөн
Түгжигдэл, Тэмцэл, Ойлголт
Амьсгалж, Шахагдаж, Өөрчлөгдөж
Хүнд, Хөдөлгөөн, Зөрчил
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)