![]() |
Айхаа гээсэн мэт нь сүртэй ч
Айдсыг таниагүй зүрх хамгийн эмзэг
Хэнд ч дийлдэхгүй гэх мэт нь
Би-дээ дийлдээд сөхрөх нь хайран
Амьдралын мөч бүрээс аз жаргалыг нээх нь бишрэлийн цэцэг
Хамаг амьтныг энэрэн хайрлах нь итгэлийн цэцэг
Сайнд тэмүүлэх ухаарал бол гэрлийн цэцэг
Хүмүүн цэцэгс сайхан сэтгэлийн үрээр урган дэлгэрч байх болтугай
Сэтгэл бол хөрс,
Бодол бол үр,
Үйл нь жимс —
Амар амгалан гадна үгүй,
Сэтгэл, бодол, үйлийн дотор оршино.
Цаг хугацаа түрүүлдэггүй, хоцордоггүй
Яг л янзаараа урсаж байдаг
Харин бид —
Мартаж, төөрч, зөрж өнгөрдөг