Saturday, 5 March 2016

САЙХАН БА ӨНӨӨ ЦАГ

onto Postmodern Birth of venus

Pinned by Eli Faen

www.pinterest.com



Цаг хугацаа бол эдлэл

Шинэ, 

Түүний дараах
Өнөө цагийн 8 үзэмж:

1.

Толь 
Кофе
Шүршүүр
Ном

2.

Сэлфи 
Коллаген
Пластик засал
Сошиал сүлжээ

Сайхныг таашаах хүртэхүй аль эрт балартчихаж

Сайрхах юм биш л дээ, энэ ч

Thursday, 3 March 2016

ХҮНИЙ ҮЙЛДВЭР

Мөрөөддөггүй, итгэдэггүй, хайрладаггүй, хамтардаггүй, 
Мэдлэгт дурладаггүй, боловсордоггүй, бүтээдэггүй
Олон төрлийн Монгол хүмүүс
Гадаад барааны шошго наалгаад
Хачин чанаргүй үйлдвэрлэгдэж байна.

Үйлдвэрийн гологдол … хүмүүс
Худал хэлж хуйвалдаж хулгайлж 
Хайран Монголоо 
Хэмлэж идээд дуусч байна.

Wednesday, 13 January 2016

ШИЛЭН ӨНӨӨДӨР

Photo by Baavgai, 2016
at Tokyo Metropolitan Art Museum 

TWS-NEXT @tobikan "clairvoyance"
Artist:Yusuke Kamara, three, Hiro Hirakawa, Yasoto Masumoto, Soichiro Mihara 

бүтээлүүд


Ирэх, улирах бүхнийг битгий хүлээ
Ирээдүй бас өнгөрсөн гэж үгүй
Өнөөдөр бол мэдрэмжийн цуглуулга
Өнгөтэй бүхнийг шилний цаанаас харж дуу алдахаас өөргүй

Sunday, 11 October 2015

ЦАГИЙН САЛХИ


Тал нь мөн
Дээл нь мөн
Дуу нь мөн
Дурсгал нь мөн

Хүн нь биш
Хэл нь биш

Цагийн салхинд ...!

Friday, 3 July 2015

ЗӨВ














Буруу шиг зөв гэж байхгүй 


Зөв мэдрэх

Зөв тайлбарлах
Зөв үйлдэх 
Зөв орших
Хүн байх
Би-г бүтээх
Нийтийн төлөө байх нь ЗӨВ
Зөв шиг буруу гэж байхгүй

Friday, 22 May 2015

SPINDLE or SPIRAL?

Photo by Baavgai 2011
at the Singapore art museum

DANIEL CROOKS (Australia)
Static No.12 (seek stillness in movement)

Tuesday, 2 September 2014

Зогсоц vs Op.125 (clockwork )



Нэгээс нөгөө хөгт шилжих зуурт
Нийлмэл хийгээд зөрөг замын үзүүрт дөнгөж ирэхэд
Дараагийн дусал газарт унах гайхамшигт мөч хүртэл
Дотроосоо үнэнийг дэгээдэх оночид

Туулсаар танин мэдэж
Гээсэн зүйлээ л олно