Thursday, 27 October 2016

ХООСОН

Хоосныг хараад 
Сайхан гэж бодоод
Салж чадахгүй дурлаад
Бусдад атаархаад
Авч чадахгүй бачуураад
Худал хэлээд
Хулгай хийгээд
Нуух гэж оролдоод
Нүдээ аниад амгаланг хайгаад
Хэн ч мэдээгүй гэж өөртөө итгүүлээд
Алдаж байгаагаа, алсарч байгаагаа мэдэлгүй алхаад
Айдаст өөрийгөө худалдаад
Арай хийж сайхныг олоод
Санаснаараа өмчлөх гэтэл
Угаас хоосон бүхэн сарниж орхив

Дахиад хайх уу?

Wednesday, 26 October 2016

ЧИНИЙ ЦАГ ХУГАЦАА

Чи дутуу юмгүй бүхэл ертөнц
   Дурсамж, мөрөөдөлтэй амьд ертөнц 

Яагаад бусдын сүүдэрт
Ялихгүй хуулбар болно вэ?

Алив бүхэн өөрөө орон зай
Алдаа, оноотой олонлог ертөнц

Хоосон бүхэнд ч эрчим хадгалагдаж 
Жаргал зовлон зэрэгцэн оршиж, 
              тэмцэлдэн тэлдэг

Чиний цаг бусдынхаас өөрөөр урсаж байгаа
Чи давталт биш
Хүнийх биш, өөрийнхөө цаг хугцаанд амьдар!

Monday, 11 April 2016

ИЧИХ, ИЧМЭЭР ХОЁР

At Tokyo metropolitan art museum 


Бусдаас дутахаас ичнэ
Ичсэнээс нь бусад ичнэ

Хараар цагааныг зурах ичмээр
Хүндлэлгүй, итгэлгүй нь ичмээр

Friday, 1 April 2016

МОДОДЫН НИГҮҮЛСЭЛ


At Gyotoku 


Түмэн би-гийн зовлонг нимгэлж

Интоорийн цэцэг сэмээр хагдарна
Түмний итгэлийг хүндлэж
Интоорийн мод дахин цэцэглэнэ

Аяа, мододын чимээгүй нигүүлсэл

Monday, 28 March 2016

БИ- ЕРТӨНЦ


Ялгамжгүй гэрлийн тэcрэлтээр

Яг энэ амьдрал зурагдсан
Жаргал зовлон тэлж эхэлсэн 
Зоргоороо туучих зан бас эхэлсэн

Би сүүдэр

Би олонлог

Sunday, 27 March 2016

ХУВАЛЗ

at Tokyo metropolitan art museum 



Хөөрхий дөө 
Хувалз
Хомхойрч 
Худал хэлж 
Хүчирхийлж
Хуйвалдаж
Хулгайлж
Хөгийн эх ашгийн төлөө
Өөрийгөө худалдаж
Эдлэж гүйцээгүй ямбандаа шигдэнэ

Friday, 11 March 2016

ГОЛ ДҮР

Төгсгөл шиг эхлэл
Худал шиг үнэн 
Зэрэгцэн орших нь 
Зэрэгцэн урсах нь
Төгс эмгэнэх
Том шалтгаан

Хүний зохиолын 

Гол дүр минь