Худалдагчаа!
Завгүй, ажилтай ч
Зайлшгүй хэрэгцээгээр
Хэрэглэхэд хялбар
Хугацаа нь дуусаагүй
Худлаа сурталчилгаагүй
Хямдхан үнэтэй
Дөмөгхөн чанартай
Шинэхэн савласан
Шилтэй хайр нэгийг авья!
Wednesday, 9 November 2016
Tuesday, 8 November 2016
БҮГДЭД ТУСТАЙГ БҮТЭЭ
Ойлгох
Хамтрах
Оюундаа эзэн нь байж
Амьдралыг жолоодон авч яв!
Шалгах
Ярилцах
Ойлголцох
Хамтрах
Нийтэд сайн
Бүгдэд тустайг бүтээ!
Monday, 7 November 2016
TURN OFF

Итгэхгүй
Хамтрахгүй
Хайрлахгүй
Мэдлэгт дурлахгүй
Бүтээхгүйгээр
Худал хэлж
Хувилдаж
Хулгайлж
Хурцаж
Хүчирхийлж бүрэлдсэн
Пластик орон зайд
Баттерей дуусч байна
Би унтарч байна
Thursday, 3 November 2016
БИ СУРАЛЦАНА
Би суралцана
Бусадтай хамтарна
Буурайдаа туслана
Бүхнийг хамгийн сайнаар хийнэ
Асуулт бүхний ард түмний төлөөх сэтгэл бий
Шийдэл бүхний учигт сайханд тэмүүлсэн итгэл бий
Friday, 28 October 2016
Thursday, 27 October 2016
ХООСОН

Сайхан гэж бодоод
Салж чадахгүй дурлаад
Бусдад атаархаад
Авч чадахгүй бачуураад
Худал хэлээд
Хулгай хийгээд
Нуух гэж оролдоод
Нүдээ аниад амгаланг хайгаад
Хэн ч мэдээгүй гэж өөртөө итгүүлээд
Алдаж байгаагаа, алсарч байгаагаа мэдэлгүй алхаад
Айдаст өөрийгөө худалдаад
Арай хийж сайхныг олоод
Санаснаараа өмчлөх гэтэл
Угаас хоосон бүхэн сарниж орхив
Дахиад хайх уу?
Wednesday, 26 October 2016
ЧИНИЙ ЦАГ ХУГАЦАА
Чи дутуу юмгүй бүхэл ертөнц
Дурсамж, мөрөөдөлтэй амьд ертөнц
Яагаад бусдын сүүдэрт
Ялихгүй хуулбар болно вэ?
Алив бүхэн өөрөө орон зай
Алдаа, оноотой олонлог ертөнц
Хоосон бүхэнд ч эрчим хадгалагдаж
Жаргал зовлон зэрэгцэн оршиж,
тэмцэлдэн тэлдэг
Чиний цаг бусдынхаас өөрөөр урсаж байгаа
Чи давталт биш
Хүнийх биш, өөрийнхөө цаг хугцаанд амьдар!
Subscribe to:
Posts (Atom)