Sunday, 8 January 2017
ТОМ ЖООМ
Хайрцаг дотроо шил шагайгаад
Хачин гунигтай амьдардаг юм
Том жоомноос үхтлээ айдаг
Жижигхэн охин хөрш маань юм
Өөрийгөө л хайрлах аминчирхал нь
Үнэндээ шавжийн урин ханхалга юм
Saturday, 7 January 2017
БООЛЧЛОЛ
Шудрага үнэний өчүүхэн буланд
Худал хуурмаг хоргодож суудаг юм
Хүний төлөөх сайхан сэтгэлээр
Хувиа бодогчид хооллодог юм
Сайны үрээр гэдсээ цатгаад
Санаанаасаа үнэнийг зохиож
Гэгээн сэтгэлт бүхнийг
Гинжлэн эзэрхдэг юм
Saturday, 24 December 2016
АЛБАН ЖУРМЫН НАЙЗ
Аяны шувууд буцахад
Албаны хүмүүс санаашрахаас цаашгүй
Гунигт бодол тээсэн мөртийг
Гурав хоноход хэн ч санахгүй
Өглөө жиргэх шувуудийн уянгыг
Өдрийн нүргээн сарниаж орхино
Үүрдийн мэт даргиа үгсийг
Үүр цайсан хойно хайгаад олохгүй
ЖАРГАЛ СҮҮЛИЙН ЗОГСООЛ БИШ
Яаж ч мэдэх тааварлашгүй хүмүүс
Яагаад ч өөрчлөж чадахааргүй төгс замбраагүйтэл
Жаргалтай болох сүүлийн хүсэлдээ хөтлөгдөх
Зорилготой ба зорилгогүй сонголт
Зовлон болж үржинэ
Жаргал сүүлийн зогсоол биш
Яагаад ч өөрчлөж чадахааргүй төгс замбраагүйтэл
Жаргалтай болох сүүлийн хүсэлдээ хөтлөгдөх
Зорилготой ба зорилгогүй сонголт
Зовлон болж үржинэ
Жаргал сүүлийн зогсоол биш
Friday, 2 December 2016
ТҮМНИЙ ТАШУУР
Мянган жилийн урдах
Талын эгшигийг сонсох гэж
Мэлмийгээ хаагаад
Тэнгэр дор захирагдах гэж
Эх орны хүү болсон юм
Шударгыг сарниагч, үнэнийг үрэгч
Түмэнд ноёрхогч, төрөөс хулгайлагч
Нутгаа худалдагч, Монголоо барагчдад
Ташуур байх гэж
Эх орны хүү болдог юм
Tuesday, 29 November 2016
Tuesday, 22 November 2016
ТЭР ЧИНИЙ ЗАМ БИШ
Тэнцүү буюу ихийн тэмдгийг
Тэмтчиж ядах нь амьдрах биш
Арван нүүртэй юм шиг хүмүүс
Амьдарч л байдаг юм
Шударга гэдгийн тоть шиг хэлдэг ч
Шуналдаа дарлуулаад өөрийгөө хороох нь байдаг юм
Сайн хүнд ч муу зүйлс тохиолддог л юм
Муу бүхний төлөөсийг сайн нь дандаа төлдөг юм
Тэнцүү буюу ихийн тэмдгийг
Тэмтчиж ядах нь амьдрах биш
Тэр чиний зам биш
Subscribe to:
Posts (Atom)

