Saturday, 14 January 2017

МӨРӨӨДӨХ Л ХЭРЭГТЭЙ

Vincent Van Gogh
Starry night 

Oil on canvas
72.5x92 cm
National Museum of Singapore

Хурууны хээ буусан
Хүрдэт урсгалаас
Хүслийн долгиог харахаар
Хүлээх, хүлээх л хэрэгтэй

Эгэл биеэс задарч 
Эх ертөнц бүтэх хүртэл
Мөрөөдөх, мөрөөдөх хэрэгтэй 
Мөрөөдөх, мөрөөдөх л хэрэгтэй

Friday, 13 January 2017

ДАЛАВЧТНЫ ЗОВЛОН

Art by Colette Miller 
- The Global Angel Wings Project



Торон доторх том зовлонг
Тойрч үзэх тасалбар хямдарч
Далавчаа зүүгээд хүмүүс 
Дараалалд зогсоно

Sunday, 8 January 2017

ТОМ ЖООМ



Хайрцаг дотроо шил шагайгаад
Хачин гунигтай амьдардаг юм
Том жоомноос үхтлээ айдаг
Жижигхэн охин хөрш маань юм
Өөрийгөө л хайрлах аминчирхал нь
Үнэндээ шавжийн урин ханхалга юм

Saturday, 7 January 2017

БООЛЧЛОЛ



Шудрага үнэний өчүүхэн буланд
Худал хуурмаг хоргодож суудаг юм
Хүний төлөөх сайхан сэтгэлээр
Хувиа бодогчид хооллодог юм
Сайны үрээр гэдсээ цатгаад
Санаанаасаа үнэнийг зохиож
Гэгээн сэтгэлт бүхнийг
Гинжлэн эзэрхдэг юм

Saturday, 24 December 2016

АЛБАН ЖУРМЫН НАЙЗ


Аяны шувууд буцахад
Албаны хүмүүс санаашрахаас цаашгүй
Гунигт бодол тээсэн мөртийг
Гурав хоноход хэн ч санахгүй

Өглөө жиргэх шувуудийн уянгыг
Өдрийн нүргээн сарниаж орхино
Үүрдийн мэт даргиа үгсийг
Үүр цайсан хойно хайгаад олохгүй

ЖАРГАЛ СҮҮЛИЙН ЗОГСООЛ БИШ

Яаж ч мэдэх тааварлашгүй хүмүүс
Яагаад ч өөрчлөж чадахааргүй төгс замбраагүйтэл
Жаргалтай болох сүүлийн хүсэлдээ хөтлөгдөх
Зорилготой ба зорилгогүй сонголт
Зовлон болж үржинэ

Жаргал сүүлийн зогсоол биш

Friday, 2 December 2016

ТҮМНИЙ ТАШУУР


Мянган жилийн урдах 
Талын эгшигийг сонсох гэж
Мэлмийгээ хаагаад
Тэнгэр дор захирагдах гэж
Эх орны хүү болсон юм

Шударгыг сарниагч, үнэнийг үрэгч

Түмэнд ноёрхогч, төрөөс хулгайлагч
Нутгаа худалдагч, Монголоо барагчдад  
Ташуур байх гэж 
Эх орны хүү болдог юм