Monday, 12 February 2018

БИ АМЬДАРМААР БАЙНА

Remapping
24 May–7 July 2013


Уншиж
Ярилцаж
Эсэргүүцэж
Гарцаар гарч
Шударгаар бүтээж
Амьдармаар байна

Saturday, 10 February 2018

САЙХАН БА ҮНЭНИЙ ДҮР

at 798 art zone in Beijing
photo by Baavgai



Чи сайхны өмч биш
Чи үнэний бүтээгч биш
Чиний сайхан намайг тодорхойлохгүй
Чи бас би ч үнэнийг томьёолохгүй 

Friday, 2 February 2018

ОРЧИН ҮЕ

MY BED
Tracey Emin


Эгшгийн сайхныг дуурсгачихсан 
Үгийн сайхныг өгүүлчихсэн  
Үзэгдэх сайхныг дүрсэлчихсэн     
Хүний сайхан арилчихсан  

Сайхан бүхэн дуусчихсан 

Monday, 25 December 2017

2*2+2*2= ХАС ЦЭГ

Ёс суртахууны
Ухамсарын
Эрдмийн
Хариуцлагын цэг авлаа 

Оршихуйн 
Ухаарлын 
Ярууслын 
Гэгээрлийн цэг тавилаа 

Тогтмол чанар-БИ-хувьсах хөдөлгөөн

Wednesday, 26 July 2017

ТОМЬЁО

Photo: Tokyo international art fair 2016



Үнэнийг үнэнээр нь байлга,
Битгий худалд 
Худлыг худлаар нь орхи,  
Битгий буд

Sunday, 9 July 2017

БҮТЭЭ


Хэрэгтэйг бүтээ
Хүнд хэрэгтэйг бүтээ
Монгол хүнд хэрэгтэйг бүтээ
Энэ Монголд хэрэгтэйг бүтээ
Ирээдүйн Монголыг бүтээ

Wednesday, 5 July 2017

ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГ


 JEAN DUBUFFET
Cow with a beautiful tail (Сайхан сүүлтэй үнээ),1954, 
Japan, The National Museum of Western Art



Үнэнд юмс хөгжин өрнөхөд
Үнэнч журам хүмүүнээс гэрэлтэхэд
Үнэн, шудрага хоёр амдрахуйг залуурдахад
Үүцээ задлах цаг ирнэ
Цаг ирнэ