өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Thursday, 24 May 2018
[ХАЙР]:ЦАГ ДОТОР
painter
Justin Bower
Баярлаж эсвэл гуньж байгааг чинь
Би ялгаж чадахгүй байна
Тооцож чадахгүй,
Шийдэж чадахгүй байна
Би баярлаж бас гуньж ч чадахгүй байна.
[Хайр]:010 дотор
Tuesday, 22 May 2018
БАЛЛУУР
Аргалсан бүхэн чин
Авилгалсан бүхэн чин
Зөв буруугийн заагийг арилгаж
Чамайг үгүй хийнэ
Friday, 18 May 2018
НҮҮДЭЛ
Painter Ts.Tsegmed
Нүүдэл,
Амьдрахын төлөө
Шудрага ёсны төлөө
Эрх чөлөөний төлөө
Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл
Өрөгт,
Ноёнгүй бол нүүж болдоггүй юм
Saturday, 21 April 2018
ХҮСЭЛ ҮГҮЙ
BOBBY O
Cover of "freedom in
an unfree world" album
Мэдлэг бүхнийг мэхэлж авах
Шагнал цуглуулж сайханд хүрэх
Үхэхдээ өндөр эрэмбэд залрах гэсэн
Муухай орчлон атгаг хүслээс минь төрсөн
Monday, 12 February 2018
БИ АМЬДАРМААР БАЙНА
Daniel Crooks
Remapping
24 May–7 July 2013
Уншиж
Ярилцаж
Эсэргүүцэж
Гарцаар гарч
Шударгаар бүтээж
Амьдармаар байна
Saturday, 10 February 2018
САЙХАН БА ҮНЭНИЙ ДҮР
at 798 art zone in Beijing
photo by Baavgai
Чи сайхны өмч биш
Чи үнэний бүтээгч биш
Чиний сайхан намайг тодорхойлохгүй
Чи бас би ч үнэнийг томьёолохгүй
Friday, 2 February 2018
ОРЧИН ҮЕ
MY BED
Tracey Emin
Эгшгийн сайхныг дуурсгачихсан
Үгийн сайхныг өгүүлчихсэн
Үзэгдэх сайхныг дүрс
э
лчихсэн
Хүний сайхан арилчихсан
Сайхан бүхэн дуусчихсан
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)