өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Thursday, 23 August 2018
ГОЛОГДОЛ
Output to another reality
Nina Tokhmaman Valetova, 2011
Бодлоос гадуур таньж
Баталгаагүйг мэдэж
Болохгүй бүхнийг бүтээсэн
Үйлдвэрийн гологдол хүмүүс
Monday, 20 August 2018
ДУУЛГАВАРГҮЙ ҮНЭ ЦЭНЭ
OVER TEN THOUSAND INDIVIDUAL ...
Allan Mccollum 1987-1991
Зөрчил
Эргэлзээ
Зөв эсвэл буруу
Чамд би юу ч хэлж чадахгүйн
Monday, 6 August 2018
ОРХИХ ОРЧИЛТ
Artist Lorenzo Duran
Их цуглуулах нь
Их харамсах шалтгаан
Устгах гэж эрх чөлөө оршдоггүй юм
Monday, 23 July 2018
INTERVIEW
Photographer Lars V. Andersen
Байна уу? Та
- Бодож чадах уу?
- Зөвшөөрч чадах уу?
Үгүй, зөвхөн харамсаж л чадна
Байна уу? Та
- Хордуулагч уу?
- Хомхойрогч уу?
Үгүй ээ, би харамсагч
Байна уу? ...
Thursday, 19 July 2018
БИ ҮГҮЙ
RETENTION
Ai Ukisu
Tokyo metropolitan art museum
photo by Baavgai
Бичвэрт алдаа үгүй, эзэн үгүй
Зурагт дурсамж үгүй, бие үгүй
Найралд баясал үгүй, гуниг ч үгүй
Тэмүүлэхгүй бас санаашрах ч үгүй
Байсан бүхэн хэвээр атал
Би үгүй болчхож...
Saturday, 26 May 2018
ХЭН Ч БАЙХГҮЙ
Melting men
Installation by Nele Azevedo
Berlin, Germany
Үзэл бодол гэж үгүй
Үнэт зүйлс гэж үгүй
Хүндлэл үгүй
Эв үгүй
Энд хэн ч байхгүй
Эрхэм суртахуун гэж үгүй
Цэгц журам гэж үгүй
Шударга үгүй
Үнэн үгүй
Тэдэнд эх орон гэж үгүй
Thursday, 24 May 2018
[ХАЙР]:ЦАГ ДОТОР
painter
Justin Bower
Баярлаж эсвэл гуньж байгааг чинь
Би ялгаж чадахгүй байна
Тооцож чадахгүй,
Шийдэж чадахгүй байна
Би баярлаж бас гуньж ч чадахгүй байна.
[Хайр]:010 дотор
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)