Friday, 28 September 2018

PIERROT

BONJOUR, PIERROT!
Ethel Wright, 1893 


Амжилт хүсэх болгондоо
Чи азыг минь хулгайлж
Итгэлийг минь авах болгондоо
Чи боломжийг минь булаасан

Friday, 24 August 2018

ОРХИХЫН ЦААНА

Photo by Baavgai



Буй бүхэн алсран одно
Цаг хугацаа
Хүсэл
Бие минь хүртэл орхино
Хүлээс бүхэн алдуурч орхино
Шарласан номын хуудсанд
Шад шүлэг л үлдэнэ 

Thursday, 23 August 2018

ГОЛОГДОЛ

Output to another reality
Nina Tokhmaman Valetova, 2011



Бодлоос гадуур таньж
Баталгаагүйг мэдэж 
Болохгүй бүхнийг бүтээсэн 
Үйлдвэрийн гологдол хүмүүс

Monday, 20 August 2018

ДУУЛГАВАРГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

OVER TEN THOUSAND INDIVIDUAL ... 
Allan Mccollum 1987-1991





Зөрчил
Эргэлзээ 
Зөв эсвэл буруу
Чамд би юу ч хэлж чадахгүйн 

Monday, 6 August 2018

ОРХИХ ОРЧИЛТ

Artist Lorenzo Duran



Их цуглуулах нь 
Их харамсах шалтгаан
Устгах гэж эрх чөлөө оршдоггүй юм

Monday, 23 July 2018

INTERVIEW

Photographer Lars V. Andersen



Байна уу? Та 
- Бодож чадах уу?
- Зөвшөөрч чадах уу?
Үгүй, зөвхөн харамсаж л чадна

Байна уу? Та 
- Хордуулагч уу?
- Хомхойрогч уу? 
Үгүй ээ, би харамсагч

Байна уу? ...

Thursday, 19 July 2018

БИ ҮГҮЙ

RETENTION
Ai Ukisu
Tokyo metropolitan art museum 
photo by Baavgai



Бичвэрт алдаа үгүй, эзэн үгүй
Зурагт дурсамж үгүй, бие үгүй
Найралд баясал үгүй, гуниг ч үгүй
Тэмүүлэхгүй бас санаашрах ч үгүй 
Байсан бүхэн хэвээр атал 
Би үгүй болчхож...