Monday, 22 October 2018

ХОЁР НУТАГТАН

Artist David Irvine 
Image via The Gnarled Branch/Facebook


Тэндхийнх ч биш, эндхийнх ч биш
Тэднийг ч олоогүй, өөрийгөө ч таниагүй
Тэнэсээр, тэнэсээр, түүний хойдох тэнэсээр 
Тэнд ч үгүй, энд ч үгүй
Ор үгүй болно

Thursday, 4 October 2018

ЗӨНЧ ХЭРЭЭ

CROWS LINE 3 
by Elizabeth Mukerji



Шон дээр суусан хэрээ орилохоос өөрийг мэдэхгүй
Солиотой хүмүүс түүнийг зөнч гэж итгэдэг 

Friday, 28 September 2018

PIERROT

BONJOUR, PIERROT!
Ethel Wright, 1893 


Амжилт хүсэх болгондоо
Чи азыг минь хулгайлж
Итгэлийг минь авах болгондоо
Чи боломжийг минь булаасан

Friday, 24 August 2018

ОРХИХЫН ЦААНА

Photo by Baavgai



Буй бүхэн алсран одно
Цаг хугацаа
Хүсэл
Бие минь хүртэл орхино
Хүлээс бүхэн алдуурч орхино
Шарласан номын хуудсанд
Шад шүлэг л үлдэнэ 

Thursday, 23 August 2018

ГОЛОГДОЛ

Output to another reality
Nina Tokhmaman Valetova, 2011



Бодлоос гадуур таньж
Баталгаагүйг мэдэж 
Болохгүй бүхнийг бүтээсэн 
Үйлдвэрийн гологдол хүмүүс

Monday, 20 August 2018

ДУУЛГАВАРГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

OVER TEN THOUSAND INDIVIDUAL ... 
Allan Mccollum 1987-1991





Зөрчил
Эргэлзээ 
Зөв эсвэл буруу
Чамд би юу ч хэлж чадахгүйн 

Monday, 6 August 2018

ОРХИХ ОРЧИЛТ

Artist Lorenzo Duran



Их цуглуулах нь 
Их харамсах шалтгаан
Устгах гэж эрх чөлөө оршдоггүй юм