Tuesday, 29 October 2019

ИНЭЭСНИЙГ АСУУ


Хүрсэн болгоноо сүйтгэх
Хүн гэж хөгийн амьтанд
Өөрийгөө устгахаас өөр шид үгүй

Sunday, 20 October 2019

САЙН ДУРЫН ЭХ ОРОН


Season's Greetings
by Banksy



Хувийн зөвтэй
Хувьчлагдсан үнэнтэй 
Хүний төртэй
Миний эх орон

Sunday, 29 September 2019

ЗАМ БА ХҮЛЭЭС


On My Way
by Judy Bolef Miller




Миний хүсэл
Чиний хүсэл
Олны хүсэл
Чимээлж чадах нь
Чиний зам

Saturday, 14 September 2019

ДОТОР МИНЬ БАЙЖ


Гэрэлд тэмүүлэх хүсэл харанхуйн тусгал байж
Тэр тусгал үгүй бол би үгүй 
Хайрцаг дотор биш
Хайр:цаг дотор минь байж

Monday, 12 August 2019

ОЛСОН НЬ

PENCIL MASK
Rebecca Horn 
650 x 520 x 400mm, 
Fabric, pencils, metal




Итгэж, Залбирч 
Үзэн ядаж, Зүхэж
Гуньж, Биширч
Шунаж, Тэвчиж
Сексдэж
Үрж, Хурааж
Сурч 
Бүтээж, Сүйтгэж
Мансуурч, Донтож 
Зальдаж, Зусардаж 
Үл тоож, орхиж байж
Ганцаардлаас ангижрах гэсэн
Гагц хүсэлтэйгээ мэдэв

Wednesday, 3 July 2019

МЭЛХИЙ БОЛОХ МЭХ

Show me the Monet
Banksy, 2005, Oil on Canvas


Бэлгэнд ирсэн мэлхийг
Бэлзэг болгоод зүүв
Бэл,зэргийг илтгэх хөрөнгө болов
Бие,оюуныг ховстсон шүтээн болов

Би- Мэлхий болж...


Friday, 3 May 2019

ОЛОХ, ОРХИХЫН ОРЧИЛД

MONGOLIA (Campaign of Genghis Khan), 1937 
Nicholas Roerich ( Николай Константинович Рёрих)

Хэрэггүйг цуглуулсаар
Хэрэгтэйгээ олж чадахаа байв

Амтны сайханд шунасаар
Гэрийн цайны амтаа санахаа байв

Цэцэрхэл, шагнал, хэлбэрдэлтийг цуглуулсаар
Шударга эрдмийг олж чадахаа байв

Ихээс ихийг хайсаар
Үнэтэй бүхнээ олохоо байв