Ховд аймгийн Yенч, Алтай сумын зааг нутагт орших Ямаан усны хадны зургийг ашиглав.
Үнэн бай
Үнэнийг хэл
Үнэнийг бүтээ
Үнэн доторх өөрийн төрхийг хар
Tuesday, 25 February 2020
ӨВӨР ТӨРХ МИНЬ

Эрхэм нөхөр Баатарын Булганбаярын уран зурагласан уулсын гэрэл зургийг ашиглав.
Үлгэрээ сонсохгүй
Дуугаа дуулахгүй
Их л хол явчхаж
Өөрийн минь төрх баларчхаж
Wednesday, 12 February 2020
ҮНЭМШИЛ
Thomas Hart Benton, City Activities with Subway, from America Today (1930-31)
Үнэмшихийн аргагүйг хийдэгт чинь
Үнэмшимгүй
Үнэмшихгүйг хичээж
Үнэмшилгүй мэт царайлж л амьд явна
Sunday, 9 February 2020
ШИЛНИЙ НААДАХ ХҮСЭЛ
Rhythm 0/ Seven Easy Pieces (1974)
Artist: Marina Abramović
Уухыг, тэгээд уухгүй байхыг
Үр суулгахыг, тэгээд үндсээр нь суга татахыг
Бүтээхийг, тэгээд эвдэн сүйтгэхийг
Хүн байхыг, тэгээд хүн биш байхыг хүсдэг юм
Monday, 3 February 2020
БЯЦХАН ЧӨЛӨӨ
Marina Abramović e Ulay, 2010
Бүгдэд зориулах бяцхан чөлөөг
Амьдрал гэдэг
Бусдаас авсан тэр чөлөө бол
Чи
Friday, 17 January 2020
ЭРХ ЧӨЛӨӨ
Сэтгэл, Бодол, Итгэл, Үйл, Үр-ээ олох нь
Сэтгэл, Бодол, Итгэл, Үйл, Үр-ээ хураах нь
Сэтгэл, Бодол, Итгэл, Үйл, Үр-ээ түгээх нь
Эрх чөлөө юм
Thursday, 9 January 2020
ХҮНИЙСЭЛ
Yves Klein, “Empty” room dedicated to the “Immaterial Pictorial Sensibility”, Museum Haus Lange, Krefeld, January 1961
Ойгоо, айхаа ч гээгээд
Сэтгэлээ гээгээд
Үнэнээ гээгээд
Утгаа гээгээд
Үгээ гээгээд
****************
Үгээ гээгээд
Утгаа гээгээд
Үнэнээ гээгээд
Сэтгэлээ гээгээд
Ойгоо, айхаа ч гээгээд
****************
Үгээ гээгээд
Утгаа гээгээд
Үнэнээ гээгээд
Сэтгэлээ гээгээд
Ойгоо, айхаа ч гээгээд
Subscribe to:
Posts (Atom)
