Saturday, 6 June 2020

ХҮНИЙГ ХАЙСАН

Ulay: experimentele en 
radicale performances


Үйлчлүүлэгч
Босс
Харилцагч
Зээлдэгч
Хамтрагч
Спонсор
Ажилтан
FB Найз
Дагагч
Хүн хүнээ олохоо больж

Saturday, 16 May 2020

АВТОРГҮЙ ...


WORD LISTS
Robert Barry, 2009



Улаан эсвэл цэнхэр
Урдах жам, дагах зам
Учиртай эсвэл утгагүй
Ёстой, ёсгүй гэж байдаггүй юм
Бүгдийг нь зохиосон юм

Saturday, 29 February 2020

ӨЧИГДРИЙН ХҮН



A Modernist Lunchbreak with Clemens Ascher

Бүх зүйл их хурдан өнгөрсөн
Би хуучиндаа үлдсэн
100 жилийн өмнө,
Тэндээс өнөөдөрт санаа зовсон
Бусдын төсөөлөшгүйг
Буй биедээ оршоосон ч
Сайхнаас хэтэрхий хол явчихсан
Өчигдрийн хүн

Tuesday, 25 February 2020

ҮНЭН "БИ"

Ховд аймгийн Yенч, Алтай сумын зааг нутагт орших Ямаан усны хадны зургийг ашиглав.

Үнэн бай
Үнэнийг хэл
Үнэнийг бүтээ
Үнэн доторх өөрийн төрхийг хар

ӨВӨР ТӨРХ МИНЬ



Эрхэм нөхөр Баатарын Булганбаярын уран зурагласан уулсын гэрэл зургийг ашиглав.

Үлгэрээ сонсохгүй
Дуугаа дуулахгүй
Их л хол явчхаж
Өөрийн минь төрх баларчхаж

Wednesday, 12 February 2020

ҮНЭМШИЛ

Thomas Hart Benton, City Activities with Subway, from America Today (1930-31)



Үнэмшихийн аргагүйг хийдэгт чинь
Үнэмшимгүй
Үнэмшихгүйг хичээж
Үнэмшилгүй мэт царайлж л амьд явна

Sunday, 9 February 2020

ШИЛНИЙ НААДАХ ХҮСЭЛ

Rhythm 0/ Seven Easy Pieces (1974)
Artist: Marina Abramović 



Уухыг, тэгээд уухгүй байхыг
Үр суулгахыг, тэгээд үндсээр нь суга татахыг
Бүтээхийг, тэгээд эвдэн сүйтгэхийг
Хүн байхыг, тэгээд хүн биш байхыг хүсдэг юм