Enemy, Kezimir Malevich, 1913
Үг болгоныг нь биелүүлж
Үйлдэл бүхнийг нь дагадаг, ах нар чинь
Үнэндээ, чамайг алахыг л хүсдэг.
Enemy, Kezimir Malevich, 1913
Үг болгоныг нь биелүүлж
Үйлдэл бүхнийг нь дагадаг, ах нар чинь
Үнэндээ, чамайг алахыг л хүсдэг.
Death awaiting his family, Yves Tanguy
Тархи, зүрх, цаг гурав зөрж цохисон
Тийм гэхийн эцэсгүй жихүүн байна, энд
Салхи хулжиж, тархи дүрвэж байна.
Сайхан эх орон чинь хаана байна?
2011 онд Сингапурын урлагийн музейд үзэж, сэтгэлдээ хадгалжээ. Энэ сайхан бүтээлийн эзнийг олж нийтэлж чадсангүй.
Бүтээх хүсэл бүхэн миний арт юм
Бүтэн бодоогүйтэй минь холилдож харамсал болдог
Selbstbildnis
Julius Bissier, XX cent.
Бусдаас илүү мундаг ... болохоос
Бусадтай адил сайн ... болох нь чухал
Кафка, Оруэллыг уншиж
Пикассо, Модильянид татагдаж
Амьдрал, ардчилал хоёрыг шударга гэдэгт итгэсэн
Би өчигдрийн хүн