Суух мөчрөө олоод
Шулганаж байгаа
Шувууд жаргалтай
Хараад л
Nostalghia (1983)- last scene
Director: Andrei Tarkovsky
Тархиндаа ганц цэцэг тарих гэж
Үгсээр үр суулгасаар одно
Тасралтгүйрүү
The Silent Runner, Nathan Oliveira, 2001
Ёстой бүхэн үгүй болоход
Түшмэд аниргүй уусаж
Эцэсгүй бүтэлгүйтэл л үлдэнэ
DAILY BREAD, Wojciech Siudmak, XX cent.
Бусдын мөрөөдөл дунд
Жимээс гажилгүй сажилж
Дохиураар хөдөлж
Хавтсаар үнэлэгдэж
Гадаадаар ярьж
Шинээ ч олохгүй
Хуучнаа ч танихгүй
(Хашилт)-д амьдармааргүй байна
Корней Чуковский, "Хулгайлагдсан нар”-аар зохиомжилсон 1982 онд хэвлэгдсэн "Үлгэрүүд" номын хавтасны чимэг зураг, Зураач: Ю.Васнецов, А.Каневский, В. Конашевич, В.Сутеев
Авах гэсээр
Түрүүлж авах гэсээр
Би авахгүй бол чи авахгүй гэсээр
Нарыг залгичихсан юм
Тэгээд харанхуйд суух болсон
Тэвчишгүй бүхэн эхэлсэн
Bite 44: René Magritte - Portrait of Edward James, 1937
Мэдрэх гэж
Сайхныг
Таних гэж
ТААШААХ гэж
Таних гэж
Сайхныг
Мэдрэх гэж
Амьдарсан
Enemy, Kezimir Malevich, 1913
Үг болгоныг нь биелүүлж
Үйлдэл бүхнийг нь дагадаг, ах нар чинь
Үнэндээ, чамайг алахыг л хүсдэг.