Sunday, 20 June 2021

ҮНЭНИЙ УРСГАЛ

 

"Truth flows through me" by Kim Beller


Тунгалгаас тунгалгийг хүртэхэд

Цэнгэгээс цэнгэгийг амтлахад

Цэврээс цэврийг таашаахад

Үнэнээс үнэн байхгүй бол болохгүй

Wednesday, 16 June 2021

ӨНЦӨГ


 Andrei Tarkovsky's 'Stalker', 1979


Хайрцагт хийхгүйгээр Хүнтэй л харилц Хэмжээс, хэмжүүрийг өөртөө тавь Тэд өөрийнхөө нүдээр ертөнцийг харж байгаа

Monday, 14 June 2021

Жаргалтай


 TOKYO PARROTS, 
Yoshinori Mizutani, 2013


Суух мөчрөө олоод

Шулганаж байгаа 

Шувууд жаргалтай

Хараад л

Tuesday, 25 May 2021

.-.. .. ..-. . [life]

Nostalghia (1983)- last scene

Director: Andrei Tarkovsky


Тархиндаа ганц цэцэг тарих гэж

Үгсээр үр суулгасаар одно

Тасралтгүйрүү

Saturday, 15 May 2021

SILENT MOOD


The Silent Runner, Nathan Oliveira, 2001




Ёстой бүхэн үгүй болоход

Түшмэд аниргүй уусаж

Эцэсгүй бүтэлгүйтэл л үлдэнэ

Friday, 30 April 2021

(ХАШИЛТ)-Д

DAILY BREAD, Wojciech Siudmak, XX cent.




Бусдын мөрөөдөл дунд

Жимээс гажилгүй сажилж

Дохиураар хөдөлж

Хавтсаар үнэлэгдэж

Гадаадаар ярьж

Шинээ ч олохгүй 

Хуучнаа ч танихгүй

(Хашилт)-д амьдармааргүй байна


Thursday, 29 April 2021

ХУЛГАЙЧИЙГ ОЛСОН НЬ

Корней Чуковский, "Хулгайлагдсан нар”-аар зохиомжилсон 1982 онд хэвлэгдсэн  "Үлгэрүүд" номын хавтасны чимэг зураг, Зураач: Ю.Васнецов, А.Каневский, В. Конашевич, В.Сутеев 




Авах гэсээр

Түрүүлж авах гэсээр

Би авахгүй бол чи авахгүй гэсээр

Нарыг залгичихсан юм

Тэгээд харанхуйд суух болсон

Тэвчишгүй бүхэн эхэлсэн