Таван мөхөл өнгөрөөгөөд
Тайвширч амс хийх зуур
Хүн гэгч тахал
Хүсэл, шуналын боол
Маргаашийн тухай бодолгүй
Мөхөлд дахин дуудна.
Таван мөхөл өнгөрөөгөөд
Тайвширч амс хийх зуур
Хүн гэгч тахал
Хүсэл, шуналын боол
Маргаашийн тухай бодолгүй
Мөхөлд дахин дуудна.
Ухамсар, оюун
хоёроос сонголт хийсэн
Ухаанд бүхнийг
найдаж орхисон нь
Хүн төрөлхтнийг
мөхөл рүү хөтөлсөн
no face Man Painting
Cristian Armenta, Mexico
Acrylic on Canvas
Size:80Wx100Hx4D cm
Хөг алдарч сайханд хорогдох зайгүй болсон
Хүсэл мөрөөдлийг таних цаггүй болсон
Хүн хүнээ хайрлах завгүй болсон
Хүн үгүй болсон
Аугаа суутнуудын
анх түшсэн
Арвин эрдэм
оргилсон
Алтан навчис
зөөлөн хаялсан
Их сургуулийн
гудамжаар алхалж явна
Нарны цаг
Цаг уурын хэмжүүр
Номын сан, сүрлэг
баганууд
Миний мэдэх
оюутан нас…..
Тэр цаг хугацаа улираагүй, оршин байгаа
Тэнд бүх зүйл өнгөрөөгүй, өрнөж л байгаа
Түмний дунд чи явж л байгаа, тэр хэвээрээ