Thursday, 27 July 2023

АМЬСГАЛ АВААД ГАРГАХ ЗУУР

Буй бүхний шалтгааныг огоорч
Бидний асуудал бусдынхаас өөр гэж сэтгэнэ
Галзуу юм шиг тийчилж
Гай бүхнийг туучин амьдарна
Би 
Их, багын
Баян, ядуугийн
Ухаантан, тэнэгийн хэмжүүр биш
Бид
Зүгээр л давталт
Зүйтэй бүхнийг дахин суръя

24.07 Станбул

Wednesday, 5 July 2023

НӨХӨР

Хаана ч оршсон 

Хамт гэх утга

Дурсамж, мэдрэмжийн садан

Дуурьсал зохирох эгшиг

Орчихуй цаг дор

Өөрөө нийцэх бодол

Sunday, 25 June 2023

ГЭЭГДЭХ ЭГШИГ

Амьдралын олон залгавар дунд
Анзаарагдахгүй болж балархайтах
Чухлын энэ орчлонд
Гийгүүлэгч болж бусдыг бүтээсэн
Гээгдэх эгшиг байжээ би

Friday, 23 June 2023

ӨӨРИЙГӨӨ ЭРЭГЦҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ


Дэлхийн цагт аргамжуулж

Үнэнд нийцэн оршиж

Өөрийгөө эрэгцүүлэхийг 

Амьдрал гэдэг

Saturday, 17 June 2023

МОНГОЛ ҮГ

 

Үгс бүдгэрээд

Дурсамж минь цуг алсраад

Мэдрэмж, найдвар ч арилаад

Монгол минь алга болчихно

Saturday, 29 April 2023

Хайр

Чимээгүй Нөхцөлгүй, Чимээгүй Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй Мэдэрсэн, Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй Найдсан, Мэдэрсэн, Дотночилсон, Хүндэлсэн, Энэрсэн, Нөхцөлгүй, Чимээгүй Байдаг Хайр
 

Sunday, 12 March 2023

Автомат амьдрал

 



Сэтгэлгүй

Бодолгүй

Автомат горимд

Арайхийн амь зууна