Саарал
Сайхны гэгээ мэндлэхэд
Тосож авсан хоосон
Шад шүлэг бичих гээд
Хорвоог харсан өнгө
Саяхан таньсан амьдралын
Хар цагааны эх
Сарних тавиланг төгсөхөд
Авах бүлээн мэдрэмж
Саарал
Саарал
Сайхны гэгээ мэндлэхэд
Тосож авсан хоосон
Шад шүлэг бичих гээд
Хорвоог харсан өнгө
Саяхан таньсан амьдралын
Хар цагааны эх
Сарних тавиланг төгсөхөд
Авах бүлээн мэдрэмж
Саарал
Ирсэн бол явах тухай
Авах, авахгүйн тухай
Мөн өгөх тухай
Мэдэхгүйн тухай
Магадлан бодох
Марталгүй боддог байх
Өгөхдөө хариу боддоггүй
Бидний үлдэх орон зай
Сархадыг хүртэхдээ саванд нь үлдээдэг
Шинийг бүтээхдээ хуучны зайг оршоодог
Үг хэлэхдээ бодохыг нь үлдээдэг
Бидний үлдэх орон зай