Sunday, 12 May 2024

АМЬД БАЙ

Хэрэгтэйд тоглосон

Хэн нэгэн биш

Хүн байж

АМЬДраарай

 

Saturday, 11 May 2024

СЭРЖ ОРШИХУЙН ДУУН

Буй бүхнийг яг одоод хураагаад

Санан санан сайн сэтгэлийг боловсруулах нь

Үгэнд үнэний хүчийг оршоогоод

Түвшин шударга ёсыг дадуулах нь

Сэрж оршихуйн

Гэрэлтэх ухамсрын дуун болой

Sunday, 5 May 2024

БЯЦХАН ЧӨЛӨӨ

Өөрчлөгдөхийн үрээр Цэцэгс дэлгэрч бас хагдрах ажээ Аяс бүхний учир, шалтгаанаар Жаргал, зовлон тохиож бас гэтлэх ажээ Бусдын төлөөх сэтгэлээс Бяцхан чөлөөг олж бас орхих ажээ
 

ХҮМҮҮНИЙ МӨР

Зөвд итгэж
Итгэлээ, сэтгэлээ алдахгүйн төлөө
Байх, байхгүйн зовлонгоос гарахын төлөө
Болох, болохгүйн заагийг мэдэж байх гэж
Боломгүйг зөв болгох гэж
Тэмцэх л учиртай ажээ


 

Friday, 3 May 2024

ЧИМЭЭГҮЙ

Чимээгүй

Чимээгүй

Анир авах дуунгүй

Чимээгүй хайрлая

Оосор үгүй орчлонд

Орших, одохын үнэн буй


Thursday, 2 May 2024

ХҮМҮҮНИЙ МӨР

 

Дөрвөн мөрийн хавчуу хорвоод
Дөрвөн үнэнийг таньюу
Хүслийн цалам, бодлын дараасыг орхиод
Зөв мөрд “Би”-г хурааюу

Wednesday, 1 May 2024

МӨР

Сүүдэрт нь суух гэж моддыг тариагүй

Сайхныг хураах гэж хорвоог аргадахгүй

Би-г бодлоос нууж, сэтгэлээс одуулаад

Бяцхан чөлөөнд нь гэгээн бүхнийг урлаж сууя