Friday, 30 August 2024
ТА МИНИЙ ТАЛ БИЛЭЭ
Танил нөхөд, садан минь
Та нарт миний тал бий
Тайван, гэгээн сэтгэлээр шүтэлцэж
Таны надад байгаа талыг өнгөлөхийг хүснэ
Wednesday, 3 July 2024
Friday, 28 June 2024
ҮНЭН ЖАРГАЛ БИШ

Monday, 3 June 2024
ГЭДРЭГ ЭС БУЦАХ ҮГ
Хуурмаг надаас арилж
Дөнгөөд гэгээ
гарлаа
Худал үгс эцэслэж
Үнэний мэлмийг
нээлээ
Буруу сэтгэлтэн
салж
Бяцхан чөлөөг
олов
Буяны үрээр
сэтгэлээ тэтгэж
Monday, 20 May 2024
Sunday, 19 May 2024
САЙХАНЫ БӨЛБӨӨ
Өөрийн доторх үнэний үрээс
Зөвийг тогтоох иш соёолно
Өрөөлийг ургуулах тэмүүллээс
Сайханыг болгоох сэтгэл үүснэ
Хүний сэтгэлийн уг чанараас
Хөрстийг чимж цоморлог дэлгэрнэ
Хүслийн хорвоо угтаа нэрийн төдий ч
Хүний төлөөх бодолд үрийн орон оршино
Saturday, 18 May 2024
ДӨЧДЭХ ЦӨН
Цөн гүйсэн усны ёроолд
Чулуу байлаа ч яах юм
Хэн ч харахгүй
Мөлийнө
Өөрийн хээг алдана
Хорвоогийн эрээн ч арилна
Цаг хугацаа л харуулна
Ухаантай байхаас аргагүй
Subscribe to:
Posts (Atom)





