Thursday, 1 May 2025

МӨН ЧАНАР


Хүмүүн яаж бурхан болж гэгээрдгийг

Хүмүүн яаж чөтгөр болж хувирдгийг

Нэгэн оны завсарт үзвэл

Мөнх бусын хорвоо -

Мөн чанарын шүншигтэй ажээ

NO- MĀNA


Би хэнээс ч дээр биш

Би хэнтэй ч ижил биш

Би хэнээс ч доор биш


Би юунаас ч илүү биш

Би юутай ч ижил биш 

Би юунаас ч дутуу биш

Sunday, 13 April 2025

ҮНЭН БИЛЭЭ БИ

Тийм ээ, би тэнгэр шиг биш

Үнэний тухай мэдэхгүй

Үнэний гэгдэх хорвоод унаад

Худалтай анх учирсан

Хүнийг битгий зовоосой гээд

Үнэнд сөгдөж залбирсан

Зовлонг туучаад алхахдаа

Үнэнд итгэж тайтгарсан

Тийм ээ, тэнгэр шиг биш ч 

Үнэн билээ би

 

Wednesday, 2 April 2025

ҮГИЙН САЙН

 

Үгээ зориуж муулах бүрийн

Үрийг олон дэлгэрнэ би

Үзлийн муугаас салаад

Үгийн сайн болж танд хүрнэ

Wednesday, 22 January 2025

ХИЙМЭЛ

Өнгө, мөнгийг шүтээд

Өрөөлийн зовлонг харж тачаадах

Өөрөө өөртөө живээд

Амьдарч үл чадах тийм үхмэл

Sunday, 5 January 2025

ҮНЭН БА ҮНЭН АМЬДРАЛ

 

Photo: Gateway in Clouds

By Douglas Penick

SPRING 2022

Үнэнг зохиохоор

Бодол төөрнө

Худалдаа живнэ

Эрх чөлөөгөө алдана

Хүн үгүй болно

-

Үнэн=Ёс зүй=Сайхан=Амьдрал

Үнэн#Ёс зүй#Сайхан#Амьдрал



ШАЛТГААН БА ЭРДЭМ

 

Цэцэгс дэлгэрч сайхныг үзүүлэх нь гандах шалтгаан

Жаргал, зовлонг туучин амьдрах нь үхэх шалтгаан

Ус, хөрс, гэрэл ургахын шалтгаан болохтой адил 

Үнэн, мэдлэг, сайн сэтгэлийг хураах нь эрдэм ажээ