Monday, 12 May 2025

УХААРАЛ

Модод нахиалах нь өөр өөр хугацаатайн адил

Хүний ухаарал өөрийн цагтаа ирдэг ажээ

Бусдын замд дэнс бүү тавь

Бодь сэтгэлтэн ч унаж босдог билээ

ХҮН ГЭЖ

Зовлонгийн дүрэмтэй хорвоод

Жаргах л гэж мөрөөддөг

Хүн гэж мөн гэгээхэн амьтнаа даа

 

Thursday, 1 May 2025

ХҮН

Хүн

Хүмүүжил

Мэдлэг

Зүтгэл

Итгэл

Бишрэл

Ёс зүй

Үнэт зүйл

=

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Энэрэх сэтгэл

Хүн

 

МӨН ЧАНАР


Хүмүүн яаж бурхан болж гэгээрдгийг

Хүмүүн яаж чөтгөр болж хувирдгийг

Нэгэн оны завсарт үзвэл

Мөнх бусын хорвоо -

Мөн чанарын шүншигтэй ажээ

NO- MĀNA


Би хэнээс ч дээр биш

Би хэнтэй ч ижил биш

Би хэнээс ч доор биш


Би юунаас ч илүү биш

Би юутай ч ижил биш 

Би юунаас ч дутуу биш

Sunday, 13 April 2025

ҮНЭН БИЛЭЭ БИ

Тийм ээ, би тэнгэр шиг биш

Үнэний тухай мэдэхгүй

Үнэний гэгдэх хорвоод унаад

Худалтай анх учирсан

Хүнийг битгий зовоосой гээд

Үнэнд сөгдөж залбирсан

Зовлонг туучаад алхахдаа

Үнэнд итгэж тайтгарсан

Тийм ээ, тэнгэр шиг биш ч 

Үнэн билээ би

 

Wednesday, 2 April 2025

ҮГИЙН САЙН

 

Үгээ зориуж муулах бүрийн

Үрийг олон дэлгэрнэ би

Үзлийн муугаас салаад

Үгийн сайн болж танд хүрнэ