Thursday, 11 September 2025

ЖАМ

Навчис намартаа унах нь нартын жам

Үйлээс үр боловсрох нь үнэнээс буцдаггүйн жам

Сайнаас сайхан ургах нь салшгүй жам

Муу сэтгэлээс зовлон төрөх нь зайлшгүй жам

Өөрчлөгдөх нь оршихуйн жам

Гэгээн сэтгэлээр амьдрах нь хүмүүн орчлонгийн жам ажээ

 

Thursday, 4 September 2025

ЭХЛЭЛ ҮГҮЙГЭЭС


Өчигдрийн үрээр

Өнөөдөр ургасан ажээ


Өнөөдрийн манангаас

Маргааш боловсрох ажээ

-+-=+

Тэд 

Орчин үеийг үзэн ядна

Уламжлалаа үзэн ядна

Гэхдээ тэд хөгжинө


Бид 

Орчин үеийг мэдэхгүй

Уламжлалаа бас мэдэхгүй

Тэгээд бид ялзарна

Tuesday, 12 August 2025

ЗАМ

Өөрийн жимээр зүтгэх — буруу,

Олны жишгээр дагахуй — буруу.

Үнэний гэгээгээр чиг хийж,

Зөвийн мөрөөр алхахаас

Өөр зам үгүй ээ.

САЛХИ


Бүжиглэж, долгиолж,  

Цоролзож, дүрэлзэж,  

Сэгсэрч, цохилж,  

Унарч, уугина  


Гал хэмээгч — салхи ажээ

УХАМСРЫН ОРОН

Хуурмаггүй таньсан үнэн мэдэлд

Мунхгийг давсан зөв сэтгэлд  

Хөг тэнцэх чөлөөнд

Төгс ухамсрын орон буй

 

МОНГОЛЫГ ХАЙРЛАХУЙ

Өөртөө үнэнийг битгий зохио,

Өрөөлөөс өрсөх гэж бүү тэмүүл

Зөвөөс бүү буц —

Хонжоогүй ухаанд л

Монголыг хайрлах үнэн төрнө