өөрийгөө эргэцүүлэх хэрэгсэл
Thursday, 18 June 2026
МИНИЙ ЗОВЛОН
Мөнх ногоон гэгдэх модод
Мөн чанартаа — хагдарч, ургах
Мөнх бусыг мэдсээр байж эргэлзэх нь
Миний л зовлон шүү дээ
ХООСОН
Танд туссан тусгал би биш
Таашааж амтлах зүүд мэт хоосон
Тэнд харагдах зэрэглээ адил
Таних “би” ч эндүү хоосон
АРИУН
Сэтгэл
хоргүй
тунгалаг
Бодол
ялгалгүй
зөрчилгүй
Үйл
зөөлөн
өлзийтэй
Үйлч
барилтгүй
АРИУН
БОДОЛ
Үг — бодлын дүр,
Үйл — бодлын хөдөлгөөн.
Өнөөдөр —
өчигдрийн бодол
НЭГЭН ГЭРЭЛ
Ойр ч биш, хол ч биш,
Оршихуйн төвд амгалан болтугай
Миний, чиний ялгаа үгүй,
Бүгдийн сэтгэл энэрлээр бялхах болтугай
ТӨГӨЛДРИЙН ЧИМЭГ
Мэдлэгийг хичээл чимнэ
Чадварыг тус чимнэ
Ухааныг хүнлэг чимнэ
Сэтгэлийг энэрэл чимнэ
ҮГИЙН САЙН
Үгээ зориуж муулах бүрийн
Үрийг олон дэлгэрнэ би
Үзлийн муугаас салаад
Үгийн сайн болж танд хүрнэ
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Posts (Atom)