Saturday, 2 February 2013

БИ ЮУД СААТНА

Орхигдсон энэ орон зайд
Би юу хийж сууна вэ?
Харах нүдгүйгээр
Сонсох чихгүйгээр
Хайрлахад итгэлгүйгээр
Дотроосоо хөгжих сэтгэлгүйгээр
Өвөгдөө хүндлэлгүйгээр
Өөртөө эзэгнэх эрхэмлэлгүйгээр
Зовлон туулж үнэнийг ололгүйгээр
Сэтгэл хануун амирлалгүйгээр
Өөрийнхөө биш энэ очилд
Би юуд саатна

Friday, 1 February 2013

ГЭРЭЛТЭЙ ХИЙСЭН ҮГГҮЙ ЯРИА



Сэтгэл -Гэгээн гэрлийн чанартай
                Гэнэтийн хир бүү хүрэг














Урд нь би чамайг их гомдоож
Уртаас урт харууслаа тээсээр  чи дахиад ирж
Харамсаад харамсаад барагдахгүй хачин холын нэхэл
Учиг таниагүй явсан урд цагийн явдал

Хийснээ би өөрөө барна
Хэр тэнцүүлэхийг тэнгэр мэднэ
Хойчийн ертөнцөд чамайг олж очоод
Харуусал гунигийг чинь сүүгээр цагаатгана

Tuesday, 25 December 2012

ШАНАЛАНТАЙ



at OSE market 
photo by Baavgai.Ts










 
Нартай хэрнээ бороотой байна гадаа
Нүргээнтэй хэрнээ гунигтай байна
Бүхнийг мэдэгчдийн хүрээлэнд удаан суухад
Бүх зүйл тодорхой оршоод шаналантай байна


Wednesday, 13 June 2012

ҮНЭНЧ БАЙ

Үйлдэл бүр нөлөө, үр дагварын тусгал биш 
Үлдээсэн бүхэн минь төгс бас зөв биш
Үсрээд, хувьсаад байгаа бүхэн хөгжил биш
Үүрээд үлдэх ганц өмч - шийдвэр

Өөртөө үнэнч бай

Tuesday, 10 January 2012

ДАГЗ ШИГ




Тансаг сайхан хүний амьдралд амьдарснаас
Дагз шиг эргүү өөрийнхөөрөө амьдана
Ял төлөвлөж, цааз тулгасан ч
Яасан ч хувирахгүй дагз шиг үхнэ

Monday, 12 December 2011

ҮНЭНЧ БАЙ

Үйлдэл бүхэн үр дүнд хүргэхгүй  
Үлдээсэн бүхэн минь төгс бас зөв биш
Үсрээд, хувьсаад байгаа бүхэн хөгжил биш
Үүрээд үлдэх ганцхан өмч минь шийдвэр

Өөртөө үнэнч бай

Why we hate the Fifties?

Why you hate the Fifties?

Bolshoi ballet, Moscow, 1958
Boris Pasternak at his Willa near Moscow, 1958
John F.Kennedy set, 1961
Marilyn Monroe and Jane Russell during a break on the set of Gentlemen prefer Blondes, 1953
Matisse died in 1954
Teenagers in Hot rod Los Angeles, 1949
East Berlin automobile entering west Berlin, 1953
Italian liner Andrea Dorian sinking in Atlantic, 1956