Saturday, 17 June 2017

НАДААС ХАМААРАХ ХУДАЛ



Талд татаагүй торыг
Тархиндаа татаж хуваагдсан
Танихгүй хүмүүсийн зохиол
Худал бүхэнд амьдрахгүй
Адал хуурмаг оршихгүй

Sunday, 11 June 2017

ЯГШУУ


Video by Daniel Crooks 
An embroidery of voids



Тогтсон цагт сэрж унтах ёстой
Товлосон цагт ажиллаж амрах ёстой
Тодорхой цагт төрж бас төгсөх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Болзолт цагтаа бороо орох ёстой
Хуваарьт хугацаандаа хавар ирэх ёстой
Ягштал цаг баримтлах ёстой

Хожиж болохгүй 
Хоцорч болохгүй
Хэмнэж болохгүй
Үрж болохгүй 
Үхширтэл цаг баримтлах ёстой


Saturday, 10 June 2017

МЭДРЭМЖИЙН ЦУГЛУУЛГА

Title: Walking Thoughts.
Medium: Acrylic on canvas
Size: 18" x 18



Зүгээр л дахин мэдрэх гэж шунаад

Мэдрэмжүүд бие биеэсээ үүсээд 
Өөр цэгт хүрээд л сарниад 
Өөр хоорондоо зөрчилдөөд
Хадгалж үлдээх гэж оролдоод л, оролдоод л

Зүгээр дахин дахин мэдрэх 

Хамгийн энгийн бодолд амьдар

Thursday, 25 May 2017

МОДЕРН

Joan Miró (1893-1983) 
Untitled, 1953 
oil on canvas 200 x 200.7 cm

National Museum of Western Art, Tokyo, Japan




Нов ногоон мододыг
Цэв цэнгэг усаар услаад
Улаан бас цагаан цэцэг
Ургахыг хүлээнэ

Уйд дарагдсан хорвоогийн 
Урлаж чадах ганц модерн 

Tuesday, 16 May 2017

ОЛОН ДҮРТЭЙ НОХОЙ

Нохой- хөдөө нутаг- банхар
Нохой- бага нас- 4 танкчин
Нохой- анд нөхөр- гэмт хэрэг
Нохой- гэр бүл- хөөсөн мөрөөдөл 
Нохой- өтөл нас- үсчний газар

Бага нас, нохой, өтөл нас

Tuesday, 2 May 2017

ХҮЛЭЭХ ШАЛТГААН

Бусдын зовж буй шалтгаан би
Тэдний  цөхрөлд үр тарьж
Гуниглах мододыг услаад 
Хүлээж сууна 

Tuesday, 25 April 2017

ЭНГИЙН БУТАРХАЙ

Аяс бүхэн чамд оньслогдоход 
Энгийнээс энгийн үлд
Юмс бүхэн чамд мөрөө үлдээхэд
Гэгээнээс гэгээн орш
Зүйд тэнцэн хуваагдаж
Хүртвэр бүрт багаас бага бай