Friday, 28 August 2020

ӨЧИГДРИЙН ХҮН


Amedeo Modigliani,  Portrait of Jeanne Hebuterne in a large hat,  1918



Кафка, Оруэллыг уншиж

Пикассо, Модильянид татагдаж

Амьдрал, ардчилал хоёрыг шударга гэдэгт итгэсэн

Би өчигдрийн хүн




Wednesday, 1 July 2020

ӨГЛӨӨ БҮРИЙН ИТГЭЛ

Photo by Baavgai.ts
at Ichigawa


Нэг л өглөө голын эрэгт цэцэгс дэлгэрчихсэн
Нэрийг нь мэдэхгүй ч хүмүүс мэндлээд инээмсэглэх 
Нэг тийм сайхан мэдрэмж өдөр бүр урсах ч
Нэг л өдөр голын тэнд очихгүй бол олж эс чадна

Saturday, 6 June 2020

ХҮНИЙГ ХАЙСАН

Ulay: experimentele en 
radicale performances


Үйлчлүүлэгч
Босс
Харилцагч
Зээлдэгч
Хамтрагч
Спонсор
Ажилтан
FB Найз
Дагагч
Хүн хүнээ олохоо больж

Saturday, 16 May 2020

АВТОРГҮЙ ...


WORD LISTS
Robert Barry, 2009



Улаан эсвэл цэнхэр
Урдах жам, дагах зам
Учиртай эсвэл утгагүй
Ёстой, ёсгүй гэж байдаггүй юм
Бүгдийг нь зохиосон юм

Saturday, 29 February 2020

ӨЧИГДРИЙН ХҮН



A Modernist Lunchbreak with Clemens Ascher

Бүх зүйл их хурдан өнгөрсөн
Би хуучиндаа үлдсэн
100 жилийн өмнө,
Тэндээс өнөөдөрт санаа зовсон
Бусдын төсөөлөшгүйг
Буй биедээ оршоосон ч
Сайхнаас хэтэрхий хол явчихсан
Өчигдрийн хүн

Tuesday, 25 February 2020

ҮНЭН "БИ"

Ховд аймгийн Yенч, Алтай сумын зааг нутагт орших Ямаан усны хадны зургийг ашиглав.

Үнэн бай
Үнэнийг хэл
Үнэнийг бүтээ
Үнэн доторх өөрийн төрхийг хар

ӨВӨР ТӨРХ МИНЬ



Эрхэм нөхөр Баатарын Булганбаярын уран зурагласан уулсын гэрэл зургийг ашиглав.

Үлгэрээ сонсохгүй
Дуугаа дуулахгүй
Их л хол явчхаж
Өөрийн минь төрх баларчхаж