Banksy - 'Love is in the Bin'
Хурц хутганд
Үрж тэнцэх билүү хэрэгтэй
Элээх жамтай түүнд ч
Ирлэх шалтгаан тулна
Иртэй хүчтэй бүхэнд
Мохоох зовлон оршино
Banksy - 'Love is in the Bin'
Хурц хутганд
Үрж тэнцэх билүү хэрэгтэй
Элээх жамтай түүнд ч
Ирлэх шалтгаан тулна
Иртэй хүчтэй бүхэнд
Мохоох зовлон оршино
Утга учиргүйд орооцолдоод
Үнэний тухай бодох тэнхэл алга
Ижилгүй энэ солиорол дунд
Итгэж үг хэлэх эрх чөлөө ч алга
Би-гүй этгээд үгүйрэл
The Red Balloon, Albert Lamorisse, 1956
Амьд байна уу? гэж
Надаас асуулаа,
Үнэндээ, амьгүй мэт байсаар дуусаж мэднэ
Тэгвэл,
Хэзээ бид амьдрах (ялах) юм бэ? гэж
Хачин итгэж дахиад асуулаа,
Нэг үнэнтэй болох цагт
Үнэндээ, бид ялахгүй байж ч мэднэ.
2021.09.02
Julian Schnabel, Number 1 (Van Gogh, Self-Portrait with Bandaged Ear, Willem), 2018. Oil, plates, and bondo on wood, 72 x 60 inches. © Julian Schnabel.
Чи яагаад түүнд дуртай вэ?
Таниагүй болохоор
Дуртай эсвэл дургүй ч байх
Гэхдээ чамд мэдрэмж бий
Олон янзын
Маш ойрхон ч гэлээ,
Яг би биш
We are all fakes, fake Banksy
Болохгүй бүхнийг болгоод
Бүтэхгүй бүхнийг аргалаад
Бүхнийг хулхидаад байтал
Болдог бүхэн байхгүй болчихлоо
Тэвдэж сандарсан хүн
Тэмцэх л ёстой гэж сэтгэнэ
Гэвч,
Хүнд, хэцүү нь хаана байгааг мэдэх
Харагдахгүй бүхний хүчийг таних
Тэнцвэрээ олоод амьсгаа авах
Тэгээд бодох, гүйцэд бодох хэрэгтэй
Тэмцэхээс урьтан бодох хэрэгтэй
Цэвэр бодол л хэрэгтэй
"Truth flows through me" by Kim Beller
Тунгалгаас тунгалгийг хүртэхэд
Цэнгэгээс цэнгэгийг амтлахад
Цэврээс цэврийг таашаахад
Үнэнээс үнэн байхгүй бол болохгүй