Сэтгэлгүй
Бодолгүй
Автомат горимд
Арайхийн амь зууна
Орь хүслээ нуу Онгод билгээ нуу
Photo at Shah-i-Zinda, Samarkand
Чиний дотор,
Чимээгүйхэн оршин хорогдоод
Үнэний орон зайг эргүүлдэж,
Уг чанар, дурсамжийг уудлан суугаа
Арван жил блог бичиж 200 гаруй пост оруулжээ. Заримыг нь ч олон хүн уншиж, хэсэг
нь тэгэс гээд л үлдсэн байна. Энд тэнд нийтэлье, уншъя, хэвлүүлье гэж явсангүй
ээ. Тэр ч зорилго минь биш байлаа. Хүний
тухай, хүн байх тухай, үнэний тухай, оршихуйн тухай 10 жил бичсэн болохоор энэ блогийн
тухай нэг ярьж, тэмдэглэж үлдээе гэж бодсон юм. Энэ учрын дор ӨӨРИЙГӨӨ
ЭРГЭЦҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ буюу http://baavgait.blogspot.com блогийн тухай номыг эмхэтгэн танд өргөв.
Б.М
Albert Camus The Myth of Sisyphus /Illustration, by Vedran Stimac
Нарийн төлөвлөлт, гайхалтай зохион байгуулалтын дүнд ЭНГИЙН бүрддэг. Б.М
Үзэл нь бодлоосоо
Үг нь үйлдлээсээ зөрж
Үнэн, сайхан бүхэн
Үгүй болж балартсан
Ямар гээчийн гажуу орон вэ?