Өндөр байшингийн сүүдэрт
Гуйлга гуйгаад суусан ч яадаг юм
Үнэтэй зангиа зүүгээд
Наран талд нь алхлаа ч яалаа
Өнцөг булан эргээд
Өөрийгөө таних нь чухал
Өгөхдөө хариу боддоггүй
Бидний үлдэх орон зай
Сархадыг хүртэхдээ саванд нь үлдээдэг
Шинийг бүтээхдээ хуучны зайг оршоодог
Үг хэлэхдээ бодохыг нь үлдээдэг
Бидний үлдэх орон зай
Хаана ч оршсон
Хамт гэх утга
Дурсамж, мэдрэмжийн садан
Дуурьсал зохирох эгшиг
Орчихуй цаг дор
Өөрөө нийцэх бодол